Хүний амьдрал тэр чигтээ сонголт. Тэдгээрээс хамгийн чухал нь ажил, мэргэжил гэдэг. Насан туршийн сэтгэл ханамж, аз жаргал, амжиргааны баталгаажих байдлыг илэрхийлдэг учраас мэргэжил сонголт чухал байхаас ч аргагүй юм. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчиддаа зориулан Монгол болон олон улсад хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг хүргэж байна.
- Системийн аюулгүй байдал
- Химийн инженерчлэл ба боловсруулалт
- Байгаль орчин хамгаалах технологи
- Механик инженер
- Хиймэл оюун ухаан
- Утасгүй холбоо
- Өгөгдлийн ухаан
- Сэргээгдэх эрчим хүч
- Электроник
- Хүрээлэн буй орчин судлал
- Биологи
- Хүнсний инженерчлэл
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Хаягдал боловсруулах технологи
- Газрын тосны инженер
- Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
- Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
- Шим тэжээл судлал
- Биотехнологи
- Био-Инженерчлэл
- Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
- Ойн инженер
- Мал аж ахуй /Зоо техник, мал зүйч/
- Мал эмнэлзүй
- Газар тариалангийн аж ахуй /агрономи/
- Агрохими
- Хөрс судлал
- Био-Анагаах ухаан
- Сувилахуй
- Нийгмийн эрүүл мэнд
- Сургуулийн өмөх насны боловсролын багш
- Бага ангийн багш
- Тусгай хэрэгцээт боловсролын багш
- Театрийн хөгжмийн найруулга
- Театарчилсан тоглолт, баяр наадмын найруулга
- Дуу чимээний технологи
- Түүх соёлын дурсгалт зүйлсийн сэргээн засварлалт
- Уран сайхны гэрэлтүүлэгч зэрэг мэргэжлүүдийг сонгоорой.
Ажлын байрны эрэлт, нийгмийн хөгжил, ирээдүйн хувьсал өөрчлөлттэй уялдуулан мэргэжлээ сонгосноор сургуулиа төгсөөд ажлын байранд шууд гарах боломжтой болно.
Эс бөгөөс илүүдсэн зах зээлд "хэрэггүй" боловсон хүчин нэмж, ажилгүй залуусын эгнээнд шилжих эрсдэлтэй юм.