ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болно
2022.05.03 •
1м унших
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг өнөөдөр /2022.05.03/ 10:00 цагт зохион байгуулна. Харин маргааш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нар олонхын санал авсан юм. С.Дондовын хувьд 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бол Я.Цэлмэн Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байсан.