Осол гаргасан жолоочийг шалгаж байна
2022.06.09 •
1м унших
Өнөөдөр 14 цаг 53 минутад ЧД-ийн 4-р хороо, Залуучуудын гудамж, Сондор дэлгүүрийн баруун замд Т.Приус маркийн автомашин зорчих хэсэг дээр зогсож байсан Т.Марк-2, Т.Приус маркийн автомашинуудыг мөргөсөн осол гарав.
Урьдчилсан байдлаар ослын улмаас хүний биед гэмтэл учраагүй, ослын газрын үзлэг хийж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.