CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-21 • 1м унших

Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож, яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн. Ингэхдээ хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсэд дөхүүлж байгаагаа дуулгаж байсан. Мөн гацаад байгаа Дарханы арьс шир боловсруулах цогцолборыг хөдөлгөж, ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл өнөөдөр хүртэл энэ ажил гацаатай хэвээрээ байна.

Дарханы арьс ширний цогцолбор барихаар шав тавиад таван жил, төсөв нь гацаад гурван жилийн нүүр үзлээ. Уг цогцолборыг барихад ямар нэг асуудал байхгүй ч улстөрчдийн дундын зодоон, төлөвлөж чадаагүйн улмаас ийнхүү хойшлоод байгаа гэхэд болно.

Тухайлбал, 2020 онд эхлүүлсэн төслийн удирдагчаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийнх нь менежерээр ажиллаж байсан Ц.Гансүхийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр томилуулж, ТЭЗҮ-д тусгасан өртөг нь 159 сая евро хэмээн оруулж ирэхдээ 103 сая еврод нь Засгийн газрыг баталгаа гаргаж өгөхийг хүссэн байдаг. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Боломжгүй, байгуулагдаад нэг жил болж байгаа компанид монголын ард түмний хөрөнгөөр баталгаажсан, Засгийн газрын баталгаа гаргаж өгдөггүй” хэмээснээс маргаан дэгдэж байсныг санаж байгаа байх.

Яагаад гэхээр тухайн үед төсөвт өртгийг нэмэхийн тулд цогцолборыг анх 10 сая арьс шир боловсруулахаар тооцож байсан бол 4,4 сая болтлоо буурсан хэрнээ хөрөнгө оруулалт нь 2-3 дахин нэмэгдсэн байдаг. Үүнийг боловсруулах тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа байсан.

Мөн бог малын арьс шир боловсруулахад 3-4 сая ам.доллар. Дэд бүтцийг нь ойролцоогоор 40 тэрбум төгрөгөөр хийсэн гэж тайлан тавьж, эдгээрийг нийлүүлэхэд хамгийн ихдээ 60 сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил байсан ч ийнхүү гацсан. Уг нь төслийг улс төрийн гацаагүй хэрэгжүүлээд эхлэхээр жилдээ үнэгүйдэж байгаа 15 сая арьс ширийг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болгоод гадагшаа гаргах юм. Гэтэл Ц.Даваасүрэн мэтийн хувь улстөрчдийн эрх ашгаас үүдэн төсөл хойшилсон гэж үзэх хүн олон байна.

Уг төсөл нь Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүү алдангитайгаа 34.6 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс үүнийг удаа дараа авч хэлэцсэний эцэст Дархан арьс ширний цогцолборын хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан ч тус компани аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Одоо энэ алданги, хүү хэд болсон гэх мэт олон асуудал бий. Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын байдлаар уг төсөлд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Уг нь 2021 онд 60 орчим сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан бол дөрвөн жилийн дараа гэхэд хугацаа алдаснаас үүдэн, 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болсон байх жишээтэй.

С.Баяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх