Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.
Тус тэмцээнд оролцсон манай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн Аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч А.Мухамбет багийн төрлөөр мөнгөн медаль, Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Дуудлага хүлээн авагч, ахлагч Т.Нандин-Эрдэнэ багийн төрлөөр тусгай байр эзэлсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.06.08/ Онцгой байдлын газрын тамирчдыг хүлээн авч уулзан, аймаг, орон нутгийн нэрийг өндөрт өргөж, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, ур чадвар шалгасан спортод өндөр амжилт гаргасанд талархал илэрхийлэн, “Аймгийн хүндэт” тэмдгээр шагнаж, амжилт хүслээ.
Тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлал, төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын нийт 800 гаруй тамирчид оролцож, тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорьжээ.