Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтад байх хуулийн хугацаа өнгөрсөн жилийн зургадугаар сард дууссан.
Гэсэн ч үргэлжлүүлэн сунгасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг тус, тус зөрчсөн үйлдэл байсан юм. Тэгвэл Х.Баттулгын хамгаалалтыг буулгажээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар гурван жилийн хугацаатай Төрийн тусгай хамгаалалтад байхаар зохицуулсан. Хугацааг сунгах тухай заалт байхгүй. Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд зарим албан тушаалтныг Төрийн тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно гэж заасан ч УИХ-ын гишүүнийг ердийн үед тусгай хамгаалалтад авдаггүй аж.