CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-02 • 1м унших

Ардчилсан Монгол Улсын төр олон намын системээс бүрдсэн, сонгодог ардчилалтай орон. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын ардчиллыг хангасан учраас өнөөдөр парламентад олон нам ажиллаж байна хэмээн цээжээ дэлдэх. Өдгөө Монгол Улсад улс төрийн 37 нам байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ ганцхан МАН хэмээх нам л байна. Тэр ч бүү хэл парламентад таван намын төлөөлөл, Засгийн газарт гурван намын төлөөлөл байгаа ч ганцхан нам л байгааг бүхий үйл ажиллагаа, Төрийн бодлогоос харж болно. Ингэж завхарч байхаар Монгол Улсын бүх улс төрийн намууд татан буугдаад ганцхан намтай болвол таарна.

Учир нь баруун, зүүн үзэл баримтлалтай намууд нь эртнээсээ л өвөр түрийдээ орчихно. Ногоон цагаан үзэлтэй нь ялгаа алга. Ерөнхийдөө хаа эрх ашиг байна, нэгдээд улс орноо тонон дээрэмдэж байхад олон намын систем, парламентын ардчилал ярихын ч хэрэг алга. Өнөөдөр гэхэд таван намаас бүрдсэн парламент, гурван намаас бүрдсэн Засгийн газар ажиллаж байна. Сөрөг хүчний үүрэг алга болсон. Ядахад парламент нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадахаа болтол дампуурсан байна.

Нам намын төлөөлөл Засгийн газарт байгаа учраас парламент нь хяналт тавьж чадахгүй сууна. Өнөөдрийн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг бараг Засгийн газар нь удирдаж байна гэхэд болно. УИХ Засгийн газрын үг хүсэл бүхнийг үг дуугүй биелүүлдэг ийм л газар болж хувирлаа. Тийм хууль батлах хэрэгтэй байна гээд төсөл шидэхэд зөв буруу ч хамаагүй “үйлдвэрлэж” байдаг үйлдвэрийн газар болчихлоо. “Олдоод өлдөнө” гэгчээр  олон намын төлөөлөл орж ирээд 126 болж тоог өсгөсөн биш улам бүр дорджээ. Энд үзэл баримтлал, баруун зүүнээ мэдэхгүй төөрсөн нөхөд суудаг бөгөөд хэдхэн тооны хүний дохио зангаагаар үйл ажиллагаа явуулдаг газар болж хувирсан. Манай үеийн үеийн парламентад алдаа байсан. Гэхдээ арай ч ийм дор орсон парламент байсангүй.

ХҮН ИНГЭЖ БАЙХААР ТАТАН БУУГДААД МАН-ДАА НЭГДВЭЛ ТААРНА

УИХ-ын сонгууль болж, Засгийн газар байгуулагдсан цагаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд цахилгаан эрчим хүчний үнэ 85 хувь, дулааны үнэ 85 хувь, авто машины татвар 300 хувь, гаалийн татвар 20 хувь, нийгмийн даатгал 26 хувь, газрын төлбөр 45 хувь, агаарын бохирдлын татвар 50 хувь, усны төлбөр 66 хувь тус тус нэмсэн. Мөн гаалийн татвараа хятдадуудад зориулж, цемент, гурил 0 хувь болгосон нь үндэсний үйлдвэрүүдийг дампууруулсан. Үүнээс гадна цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэн, бүх төрлийн торгуулийг хоёр дахин нэмсэн.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-300 хувь нэмж, ипотекийн зургаан хувийн зээл бүрэн зогсож, барилгын компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд орсон зэрэг ард түмний нуруун дээрх ачааг нэмж сөхрүүлж байхад ямар ч улс төрийн нам эсэргүүцэл үзүүлж, өөрсдийн бодлогоо танилцуулахгүй байгаа нь Монгол Улсад улс төрийн ганцхан нам байна гэж хэлэхэд хүргэлээ. Уг нь ХҮН нам нь Монголын түүх соёл, Монгол хүн, Монголын орчин нөхцөл, үндэсний зорилго болон дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн гэж үздэг хүмүүнлэг эрх чөлөөний үзэл, баруун төвийн үзэл баримтлалтай. Өөрөөр хэлбэл хүний төлөө нам юм.

Гэвч тус намын дарга Т.Доржханд нь Засгийн газарт Шадар сайдын суудалд заларчихсан, эрчим хүч цахилгааны үнэ нэмээд сууж байна. Ерөөсөө ХҮН нам нь наймааны хөгшин морь шиг болсон. Тус намын дарга Я.Доржханд “Манай нам парламентад суудалтай улс төрийн хүчин. Бид нар хүчтэй сөрөг хүчин” хэмээн Засгийн газарт орохоосоо өмнө цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ биш юм. Яагаад гэхээр ХҮН нь өнгөрөгч 2020 оны сонгуульд Монголын Социал Демократ нам, Ёс зүйн намуудтай “Зөв хүн электорат” эвсэл болж орсон учраас Я.Доржханд нь ХҮН-ын төлөөлөл биш эвслийн төлөөлөл гэдгээ мартчихсан л явсан.

Уг нь тэрбээр олон намуудын хүч, олон мянган хүний зүтгэлээр парламентад орж ирчихээд зөвхөн ХҮН-ынхаа нэрийг авч яваад бусдыг хөсөр хаясан хүн. Тэгэхээр айсуй сонгуулиар хамтарч сонгуульд орсон намууд болон бусад улс төрийн хүчнүүд ч Я.Доржхандад итгэхгүй, нэгдэхгүй. Түүнд МАН-ыг далдаас дэмжихээс өөр арга үлдээгүй байсан. Мөн сонгогчдыг хулхидсан. Тэр 2020 оны сонгуульд эвсэл болон орохдоо мэдлэг боловсролтой, өөрийн гэсэн үзэлтэй залуусын нэгдэл, “Зөв хүн электорат” хэмээн сурталдаж байсан ч үнэн хэрэгтээ парламентад орж ирсэн цагаас хойш өнөөх өндөр мэдлэг болдовсрол бүхий залуусаа намтар ч үгүй, сураг ажиг ч үгүй хаясан. Эцэст нь ХҮН намаар шагайх хүнгүй болж, загвар өмсөгч хүртэл “хөлсөлж” байгааг бид харж байна. Тэгээд ч Я.Доржханд УИХ-д орж ирсэн цагаасаа хойш МАН-ын үг хүсэл болсон хүн. Энэ нь үзэл бодлоо дагаж, саналаа өгсөн сонгогчдынхоо голыг нь гогдоход хүргээд байгаа. Өнгөрөгч хугацаанд эрх баригчдын олон томоохон акцыг дэмжиж ирснийг ард түмэн мэднэ. Тиймдээ ч тэр аанай л олон мянган гишүүд дэмжигч, сонгогчдын итгэл зүтгэлээр ялалт байгуулчихаад МАН-ынхаа өвөрт орчихсон. Одоо юун үзэл баримтлал, үг дуугүй МАН-ын дохио зангаан дор засгаас хоол хороож сууна. Суухдаа зүгээр суухгүй, иргэдээ мөлжсөн дарамталсан бодлогыг дэмжин, уухайлан сууна.  

АН ГЭМТНҮҮДИЙН ТОЛГОЙ ХОРГОДОХ ГАЗАР БИШ Л ДЭЭ

Цагтаа олон зуун мянган гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэтгэн, Төрийн эрхэнд жаалж явсан АН-ын хүч жилээс жилд суларсаар байна. Суларсаар байгаагийн шалтгаан нь Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын өвгөд орон зайгаа тавьж өгөхгүйд бий. Хүмүүс Л.Гантөмөрийг дараа үеийн төлөөлөл намын эрхэнд гарч ирлээ гэх байх. Үнэн хэрэгтээ үгүй юм. АН доторх фракц фракцын эрх ашгийг гүйцэлдүүлэхээр гарч ирсэн “Утсан хүүхэлдэй” юм. Арга буюу цагийн эрхээр “Даравч дардайна, булавч бултайна” гэдэгчлэн С.Эрдэнэболд нарын цөөн залуус хэний ч дэмжлэггүй гараад ирлээ. АН-ын өвгөд чухам яагаад намдаа хайртай царайлаад үхэн хатан тэмцэлдээд байдаг юм бэ гэхээр бүгд гэмт хэрэг өдүүлсэн.

АН-гүй бол “Дээлээ нөмрөхөд” бэлэн хүмүүс. Зарим нь гадаадад зугтаагаад явж байна.  Ийм учраас Л.Гантөмөрийг фракцуудын тохиролцоогоор даргаар сонгож байгаад өөрсдөө ар талд нь удирдаж байгааг нуух хэрэггүй. Тиймдээ ч Л.Гантөмөр олон өвгөнийхөө эрх ашгийг хангах, тохиролцоо хийх замаар МАН-ын эрх бүхий Засгийн газарт орчихсон амаа үдүүлж байв.

Уг нь АН баруун төвийн үзэл баримтлалтай улстөрийн нам. Товчхондоо нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Хоёрдугаарт,  хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан байх ёстой. Гуравдугаарт, шударга ёсны эрх чөлөөг (хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй) хангасан байх ёстой. Дөрөвдүгээрт, улс төрийн эрх чөлөөг (сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх гэх мэт) хангах ёстой. Үүний дараа үндэсний эрх чөлөө гэдэг ойлголт бий. Энэ таван зүйл дээр АН нэгдэж байх ёстой ч өвөрт нь орж гарсан эрх баригчидтайгаа нийлчихсэн хувийн өмчийг авах булаах тухай өөрсдөө мэдэгдэл хийгээд сууж л байв. Дээр доргүй албан тушаалаар амаа үдүүлж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшил рүү ус цацаж байна. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон учраас АН засгаас гарав. Хэрэв Г.Занданшатарын Засгийн газар огцорвол ахиад ч МАН-ын өвөрт ороход бэлэн байна.  

С.Ууганбаяр

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх