CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-27 • 1м унших

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэе. 

“Улсын Их Хурлын дарга, 

Эрхэм гишүүд ээ,             

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн         112.1-д заасны дагуу хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаарх мэдээллийг Та бүхэнд танилцуулъя. 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээний салбар манай улсын хөгжлийн бүхий л үе шатанд нийгэм, эдийн засагт голлох байр суурь эзэлж ирсэн. Тухайлбал, 2024 оны байдлаар тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7, экспортын орлогын 5.0 хувийг бүрдүүлж байгаа бол нийт ажиллах хүчний 45.3 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, орон нутгийн эдийн засгийн 85.0 хувийг эзэлж байна. Зөвхөн мал аж ахуйн салбарт 308.700 малчин ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг болж байна.

Тийм ч учраас салбарын ач холбогдол, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзан Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар үндэсний эдийн засгаа хамгаалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүн амаа аюулгүй, баталгаат хүнсээр хангадаг, экспортлогч орон болох бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд хамтран ажиллагч түнш орнуудтай худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлэн, гадаад худалдааг тэлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг хурдасгахад чиглэсэн олон арга хэмжээг сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж ирсэн. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг, Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөн, “Атар-4” газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн ажил, амьдрал, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан томоохон үр дүнтэй ажил болсныг онцлон тэмдэглэе.

Эрхэм гишүүд ээ, Та бүхэнд мал аж ахуй, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үр дүнг илтгэх тоон мэдээллийг товч танилцуулж байна. 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар: Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байгаа бол бод малын төллөлт үргэлжилж байна.

Урьдчилсан төлөвөөр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй байна.

Иймд орон нутагт хийсэн судалгааны үндсэн дээр хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг оновчтой зохион байгуулах, мал, махны бэлтгэлийг идэвхжүүлэх, гадаад зах зээлийн орчныг өргөтгөх, дотоодын бэлтгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. 

Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ, арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 60.0 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж, гүйцэтгэл 97.0 хувьтай байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж, гоц халдварт өвчний голомтын тоог 49.0 хувиар, халдварын гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98.0 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.

            Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталгаажуулсан бол Дэлхийн банкны санхүүжилтээр “Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэн, вакцины дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. 

Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар: Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган га-д хийхээр төлөвлөснөөс зургаадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 479.5 мянган га-д тариалалт хийж, 74.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Тухайлбал, урьдчилсан байдлаар 300.1  мянган га-д үр тариа, үүнээс 264.8  мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 479.5 мянган га-д тариалалт хийгдэж байна. Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт хийгдэж байна.

2024 оны намрын ургацаас 40.5 мянган тонн хүнсний улаанбуудайг хүлээн авч, нийт 70.7 мянган тонн стратегийн нөөцийн хүнсний улаанбуудай, есөн сортын 5.5 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцийг тус тус бүрдүүллээ.

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 361.2 мянган ширхэг төмөр бетон шонг нийлүүлж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд 80.0 мянган га тариалангийн талбайг хашаажуулах ажлыг гүйцэтгэж байна. 

Мөн хөргөлттэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-500 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорины барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га талбайд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн газрыг тус тус байгуулж байна.

Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлснээр дотоодын бизнес эрхлэгчид болон дилер компаниудын үйл ажиллагаа эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, 9.7 тэрбум төгрөгийн бордоо, 1.3 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодисыг тариаланчид, фермерүүдэд нийлүүллээ.

Таримлын сэлгээ болон малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 1600 тонн,  есөн төрлийн тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлж, дамжуулан зээлдүүлэх үйлчилгээгээр олгож байна.

 Хүнсний үйлдвэрлэлийн талаар: Хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 7.25 хувиар өссөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байна. 

Улсын хэмжээнд 17 аймгийн 25 суманд хоногт 904 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр, цех болон сүү хүлээн авах 82 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлын 50 гаруй хувийг ашиглаж, 150.3 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна. 

Мөн түүнчлэн 940 мянган тонн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр, цех байгаагаас ес нь тогтмол үйл ажиллагаа явуулж, нийт хүчин чадлын 30.0 хувийг ашиглаж байна. 

2024 онд 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, гурилын хэрэгцээний 59.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан үзүүлэлт гарлаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 600.0 сая ам.долларт хүрснийг Та бүхэнд дуулгахад таатай байна.

            Цаашид мах, махан бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэхэд онцгой анхаарч, эдийн засаг, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах болно.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд сүү боловсруулах 8, мал төхөөрөх, мах  боловсруулах 10, гурилан бүтээгдэхүүний 12, бусад нэр төрлийн бүтээгдэхүүний 9, нийт 39 үйлдвэр шинээр байгуулагдсан. Мөн зоорины багтаамж 15.0 хувь, үтрэмийн багтаамж 7.0 хувь, тариалангийн талбай 13.0 хувь, зуны болон өвлийн хүлэмж 28.0 хувиар тус тус нэмэгдэж, зарим нэр төрлийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар түвшинд хүрээд байна.

Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 32.0, ажлын байр 21.0, дундаж борлуулалтын орлого 31.0, дундаж цэвэр ашиг 32.0, үндсэн хөрөнгө 55.0, эргэлтийн хөрөнгө 38.0, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 46.0, нийгмийн даатгал 60.0 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт  8.4 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлсөн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2.9 мянган тонн махыг борлуулж, 5.4 мянган тонн махны үлдэгдэл нөөцтэй байна.

Сүү боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 аймгийн 31 үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 18.9 сая литр түүхий сүү нийлүүлсэн 9.9 мянган малчин, фермерт 18.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Хөнгөн үйлдвэрлэлийн талаар: Бид хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл технологийн паркуудыг бүсчлэн байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, төвийн бүсийн Дархан-Уул аймагт “Төвийн бүсийн Хүнс, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”, баруун бүсийн Ховд аймагт “Шинэ Ховд аж үйлдвэрийн парк”, нийслэлд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”, говийн бүсийн Говьсүмбэр аймагт “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк”, зүүн бүсийн Дорнод аймагт “Зүүн бүсийн үйлдвэрлэл технологийн парк”  байгуулах ажлыг эрчимжүүлж байна.

Манай улс мал аж ахуйн салбараас жилд дунджаар 30.0 мянган тонн хонины ноос, 8.0 мянган тонн ямааны ноолуур, 1.8 мянган тонн тэмээний ноос, 0.4 мянган тонн сарлагийн хөөвөр, нийт 40.2 мянган тонн ноос, ноолуур бэлтгэх нөөцтэй юм.

2025 оны ноолуур бэлтгэлийн хүрээнд 4.6 мянган тонн түүхий ноолуур буюу нийт ноолуурын нөөцийн 50.0 гаруй хувийг үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүллээ.  

Ноолуур бэлтгэхэд зориулан 61 үйлдвэрт 312.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон бөгөөд Засгийн газрын 2025 оны 46 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын үйлчлэх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн худалдааны тарифын нөхцөл байдал, зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур бэлтгэлийн хугацаанд үндэснийүйлдвэрт хэрэгцээтэй санхүүжилтийг шийдвэрлэх, зээл олголтыг цаг алдалгүй зохион байгуулах зорилгоор арилжааны 2 банкаар 14.0 тэрбум төгрөгийн векселийн гэрээ байгууллаа. 

Цаашид нэмүү өртөг шингээн боловсруулсан 2.5 мянган тонн самнасан ноолуурыг экспортолж, 1.5 мянган тонн ноолуурыг дотоодын зах зээлд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

2023-2024 онд үндэсний үйлдвэрт нийт 11.9 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 45.4 мянган малчин, мал бүхий этгээдэд нийт 13.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг, 349.2 мянган ширхэг арьс, шир үйлдвэрт нийлүүлсэн 8.1 мянган малчинд 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус олгосон байна. 

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэнэтийн гамшиг, ослын үеийн эрсдэлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийг бий болгох, хоршоологч, үйлдвэрлэгчийн түншлэлийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн 9.6 мянган хоршоо шинээр байгуулагдаж, 95.1 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн нь нийт малчдын 30.8 хувийг эзэлж байна. 

Улсын хэмжээнд 6.8 мянган хоршооны 23.6 мянган малчинд 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын  хөнгөлөлттэй зээлийг олгож, 300.0 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан байна.

            Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2024-2025 онд 57.4 тэрбум төгрөгийг эргэн төвлөрүүлсэн бөгөөд нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болголоо.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт цаашид анхаарах асуудлын талаар танилцуулъя. Үүнд:

            1.Хөдөө аж ахуйн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, салбарын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах;

            2.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

            3.Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн, мал аж ахуй, газар тариалангийн кластер, цогцолборуудыг байгуулж, тээвэр, логистикийн оновчтой сүлжээг бий болгох;

            4.Малчдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, дундын хоршоодыг бүсчлэн зохион байгуулах, тэдэнд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

            5.Салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, мал зүйч, малын эмч, агрономич, бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн судлаач, мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэж, орон нутагт ажиллах боломжоор хангах, хүний нөөцийн нийгмийн баталгааг салбарын хууль тогтоомжид нийцүүлэх зэрэг асуудал байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангахад чиглэх учиртай. Үүний зэрэгцээ ард түмний уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан биет болон биет бус өв, мал маллагааны уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, генетик нөөцийг тогтвортой ашиглах, хадгалж хамгаалах асуудалд ч онцгойлон анхаарах нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа цөлжилт, хөрсний доройтол, ган, зудын давтамж зэрэг нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, бүтээмж, улсын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэн, хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах болно. 

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд бодлогын бодитой дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн Улсын Их Хурлын гишүүддээ талархал илэрхийлье" гэлээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэхгүй бол улс төрийн дараагийн алхмаа хийнэ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТҮЙМЭРТ ӨРТСӨН МАЛЧДАД 3506 БОГ МАЛЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН БАЛГААР ОЛОН МЯНГАН ТАРИАЛАНЧ ЗЭРЛЭГ ХУРААХААС ӨӨР АЖИЛГҮЙ СУУНА
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадвар
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Царцсан барилгуудын жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэгдэв
10 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трамп, Зеленскийн хэлэлцээнд Европын удирдагчид оролцоно
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
МАНСУУРАГЧДЫГ БАРИВЧИЛЖЭЭ
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд найман тэрбум төгрөг нэмж зарцуулна
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум”
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
Төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Дэлхийд жилд 400 сая тонноос дээш хуванцар хэрэглээнд гардаг
2025-08-17 • 1м унших
Шууд
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 8.1 ХУВИАР ӨСЧЭЭ
2025-08-17 • 1м унших
Шууд
"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"
2025-08-17 • 1м унших
Шууд
Мандалговийн алим
2025-08-17 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Газрын ховор элементийг олборлох нь Монгол Улсыг сүйрэлд хүргэх эрсдэлтэй юу?
2025-08-16 • 1м унших
Шууд
ТАЛАРХАЛ: Залуухан дэслэгчийн ур чадвар цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг сэргээлээ, баярлалаа Анандаа
2025-08-15 • 1м унших
Шууд
ХАМГИЙН ДӨТ ЗАМ БОЛ АВТОЗАМТАЙ БООМТ
2025-08-15 • 3м унших
Шууд
П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлагатай
2025-08-15 • 1м унших
Шууд
Морьт харвааны 17 дахь ДАШТ-ийг Монгол Улс зохион байгуулна
2025-08-15 • 1м унших
Шууд
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ БА УЛСЫН ТӨСӨВ”
2025-08-14 • 1м унших
Гадаад мэдээ
Израилын компаниудад хөрөнгө оруулахгүй
2025-08-14 • 1м унших
Шууд
Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол нэмэгджээ
2025-08-14 • 1м унших
Ярилцлага
Б.ОНОНХАНГАЙ: Уул уурхайд 25 жил үргэлжилсэн гажуудлын үр дүнд нэгэн үеийн хохирогчид бий болчихсон
2025-08-14 • 1м унших
Шууд
Монгол Улс 2029 онд Математикийн олон улсын олимпиадыг зохион байгуулна
2025-08-14 • 1м унших
Шууд
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана
2025-08-14 • 1м унших
Шууд
Хүнсний аюулгүй байдал-2025”
2025-08-14 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3009 хүүхэд өвджээ
2025-08-14 • 1м унших
Шууд
III эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулна
2025-08-13 • 1м унших
Шууд
Хуучин хувцас хандивлах өдөрлөгт нэгдээрэй
2025-08-13 • 1м унших
Шууд
Тэтгэврийн зээлийг онцгой зээлд тооцохыг шаардлаа
2025-08-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх