CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-23 • 1м унших

Ямар ч гарц шийдэл алга, эд нарт. Эдийн засаг хүндэрлээ гэхээр цомхотгох, хэмнэх, татвар нэмэх, төсөл хөтөлбөр царцаах ажиллагаа явуулдаг. Энэ удаад ч хүндрэлээс гарах арга зам нь ердөө энэ бололтой.

Учир нь шинэ Засгийн газар байгуулагдсан даруйд хоёр их наядаар тасраад байсан Төсвийг тодотгохоор хэлэлцэж, төрийн хэмнэлт яриад эхэллээ. Тэгвэл Төрийн хэмнэлтийн хүрээнд 14400 төрийн албан хаагчийг цомхотгоно гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд АН-д найр тавьж, Бүтээмжийн менежер, Бүрэн эрхэт төлөөлөгч гэх мэт шинэ албан тушаалаар Төрийн бүтцийг данхайлгасан ч төсөл хөтөлбөр гацаах бол байж болохгүй зүйл. Түүнээс хэмнэсэн хэдэн төгрөгөөр сайд дарга нараа тэжээх гээгүй бол хэтдээ амьдрал ахуйд хэрэгтэй төсөл хөтөлбөр нь явж байх ёстой.

Төрийн бүтэцэд чиг үүрэг нь давхардсан хурган дарга нарын албан тушаал бол олон бий. Үүнийг цомхотгох нь зөв. Тэр тусмаа Бүтээмжийн менежер гэх албан тушаал нь ажлын зорилго, чиг үүрэг, ач холбогдол нь тодорхойгүй нөхдийг зайлуулах хэрэгтэй. Албан бус мэдээллээс харахад Бүтээмжийн менежер гэх албанд 400 орчим нөхөр өндөр цалинтай ажиллаж байгааг дуулгасан.

Тэр тусмаа Төрийн өмчит компанид 350 орчим менежер ажиллаж байгаа аж. Эрдэнэт үйлдвэрт дөрөв, “Эрдэнэс Монгол”-д долоо, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хоёр гэх мэтээр Төрийн өмчит хөрөнгөлөг компаниудад өндөр цалин аваад ажлынх нь чиг үүрэг тодорхойгүй нөхөд олон байгааг зайлуулах хэрэгтэй. Цомхотгол хийх гэж байгаа бол Бүтээмжийн менежерүүдээс эхлэх нь зөв.

Эдгээр менежерүүд жилд дунджаар 28 тэрбум төгрөгийн зардлыг цалинд зарцуулна. Үүн дээр унаа, хоол, байр, утасны төлбөр гэх мэт урсгал зардал нэмэгдэхээр асар өндөр мөнгөн дүн гарна.

Г.Занданшатар эдийн засаг нь хүндэрчихсэн улсын Засгийн газар хүлээж авсан нь үнэн. Тиймээс хэрхэн хүндрэлээс гарах тухай ажиллаж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэтэл тэр бусдын л адил цомхотгол хийж, өндөр ашиг олж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн татварыг нэмэх, гацаах зогсоох тухай ярьж эхэлсэн төдийгүй Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр тодорхой суулгаад орж ирсэн.  

Төсвийн тодотголоос харж байхад тавдугаар сарын 31-нээр тендер нь зарлагдаагүй, эхлээгүй  байсан 500 гаруй төсөл хөтөлбөрийг зогсоох тухай ярьж байна. Нийт 59 хороо, үндэсний зөвлөлөөс 28 нь цалин хөлс, ажлын албатай. Зарим нь урсгал зардлаар ажил гүйцэтгэх гэрээ хийгээд явдаг. Засгийн газрын төвшинд цалин хөлс аваад ажиллаж байгаа 28 хороог татан буулгахаар төсвийн тодотголоор оруулж ирэхээр болсон. За хороодыг татан буулгах нь туйлын зөв байх. Харин 500 төсөл хөтөлбөрийн ар талд олон мянган хүний ажлын байр, ар гэрийн амьдрал ахуй явж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Мөн Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум, Хот байгуулалт, орон сууцжуулах сайдын багцаас 36 тэрбум, Боловсролын сайдын багцаас 33 тэрбум, Зам тээврийн сайдын багцаас 33 тэрбум, Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын салбарт 4.4 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг тус тус хэмнэлт нэрээр зогсоох юм байна.

Эрүүл мэндийн салбарт эмнэлгээс эхлээд тоног төхөөрөмж гээд юу эс дутуу билээ. Боловсролын салбарт гэхэд сургууль цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа билээ. За тэр мухар төмөр замтай Зам тээвэр хөгжлийн сайд ч дүүрсэн хэрэг. Арга ядсан засаг төр энэ мэтээр л арга хэмжээ авах юм байна.

Эдийн засаг хүндэрсэн, түүнээс гарах арга зам гэхээр л иргэдийнхээ бизнес рүү халдаж, орон тооны цомхотгол хийдэг, татвар нэмдэг, улс оронд хэрэгтэй, тэр нь эргээд ажлын байр болж, иргэдийн ахуй амьдрал тус нэмэр болдог төсөл хөтөлбөрөө царцаадаг байдлыг хэзээ болих юм бэ. Өөр арга зам байдаггүй юм уу. Үнэхээр өөрөөр бодож сэтгэж чадахаа больчихсон ихэс ахас юм уу.

Ч.Ууган

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх