З.УРАНСҮХ
З.УРАНСҮХ - Сэтгүүлч
2025-06-19 • 1м унших

Г.Занданшатарын Засаг бүтэц бүрэлдэхүүнээ зарлаж, замбараагүй их ажил хүлээж байгаа учраас яаравчлая гэх уриан доор өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Хэл ам, хэрүүл тэмцэл доор багаа бүрдүүлсэн засгийн тэргүүн, бодож байж л гар нийлэн ажиллах хүмүүсээ сонгосон байх гэх мухар найдвараас илүүтэй заяа нь мэдээд, нэрээ хичээх хүн олон байгаасай л гэж залбирч байснаа нуух юун.

Монгол Улсын 34 дэхь Засгийн газарт онцгойрч сондгойрон олны ханхаарлыг татаж буй нэг эрхэм бий нь үндэсний цөөнхийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Т.Аубакир. Сэлэнгийн унаган хүү тэрбээр УИХ-д Баян-Өлгийчүүдийг төлөөлөн хоёронтоо сонгогдсон. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрж, өссөн бөгөөд түүний аав Тилеухан нь Баян-Өлгий аймгаас илгээлт өвөртлөн очсон казах үндэстний нэг.

Өмнөх парламентын гишүүд ЖДҮ, БЗС, нүүрс зэргийг бөөнөөрөө тонон дээрэмдэж, ар араасаа хуулийн байгууллагын хаалга татаж, эхнээсээ ялын тогтоолоо уншуулж явахад ямар ч сан, нүүрстэй холбогдолгүй нэр нь цэвэр үлдсэн цөөн нөхдийн нэг нь Т.Аубакир.

Сэлэнгийн эрэгт өсөж торнисон түүнийг “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал, “Тариан цацал” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хөрөнгийн эх сууриа босгож, бизнесийн салбарт өөрийнхөөрөө оршин сууриа тавьсан гэх юм билээ. Тиймдээ ч төрөөс төрсөн тэрбумтнуудаас тэс өөр намтар түүнийх байдагт гайхах зүйлгүй.  Эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж эхэлснээс инагш нийтийн нийгмийн төрийн ажлын гараа нь эхэлсэн гэдэг.

Т.Аубакир Монгол Улсын 34 дэхь Засгийн газарт Гэр бүл, нийгмийн сайдын албыг хашина. Монгол Улсын Засгийн газарт сайдын алба хашиж буй гурав дахь казак үндэстэн хэмээгдэн түүхэнд бичигдэнэ.

Хамгийн анхны үндэсний цөөнхийн төлөөлөл болж төрийн сайдаар ажилласан хүн бол Р.Сандалхан. Монгол Улсын гавьяат тээвэрчин  тэрбээр Зам тээвэр холбооны сайдаар ажиллаж байх үе Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан цаг мөчтэй давхацдаг. Тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулж, сайдаар нь Р.Сандалханыг томилж байжээ.

Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг юм.

Харин дараах төлөөлөл бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багт ажилласан. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан. Түүний үед  нийслэлчүүдийн амин чухал асуудал болсон, олон жил шийдлээ хүлээж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэгдсэн. Мөн 21 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил эхлэлээ тавьсан нь үнэн.  Басхүү Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны 216 дугаар тушаалаар гэрээний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжүүлснээр цүнхний гэгдэх  компаниуд алга болж, төрийн хүнд суртал ч арилж, үйлчилгээний шуурхай байдал сайжирсан гэх сайшаалыг салбарынхан нь хэлдэг.

Монголчууд гурвын тоог билэгшээдэг. Цөөнхийн төлөөлөл болсон Т.Аубакир сайд,   Р.Сандалхан гуайн хэлсэнчлэн “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэж хэлснийг санан сайн аижллах биз ээ Бас ч гэж төрийн түшээгээр хоёронтоо сонгогдохдоо мэдээлэлд ойр байдлаа ашиглан, шударга бусын хонгилоор алхалгүй өнөөдрийг хүрсэн эл эрхэмд Монгол Улсын нийт иргэдийн 10 хувийг эзэлдэг казахуудаас гадна нийт Монгол Улсын иргэд итгэж найдаж буйг сануулахад илүүдэх юун. Нэр цэвэр бол төр цэвэр гэдэг дээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх