Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2025-06-19 • 1м унших

Шинээр Засгийн газар байгуулагдаж, гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатар “Шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёс, тэгш эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулна. Мөн төрд ёс зүйг сахиулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлнэ лээ.

Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “Аймаг, нийслэл, сумын хурлын төлөөлөгч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна” хэмээн заасан байтал Хэнтийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Ганчулуун гэх нөхөр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Урьд өмнөх Засгийн газар хаана ямар хууль хэрэгжүүлсэн болоод орон нутгийн төлөөлөгчийг нийслэлд авчирч ажиллуулсан хэрэг вэ. Ядахад салбарын сайд Б.Чойжилсүрэн нь үүнийг мэдээгүй хэрэг үү.

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар таны танхимд Б.Чойжилсүрэн гэх нөхөр Эрчим хүчний сайдаар улиран ажиллахаар болжээ. Танхимынхаа тэргүүний хууль сахиулах тэргүүн зорилгын дээгүүр алхаж байгаа сайддаа сануулга өгөхгүй бол Х.Ганчулуун мэтийн нөхөд ч хууль зөрчин ажилласаар байх болно.

Энгийнээр бодоход аймгийн ИТХ-д орон нутгийн иргэдээ төлөөлнө гэж суучихаад яахаараа хот суурин бараадаж, хурган даргын сэнтий дамжиж явдаг юм. Хийх ёстойгоо л хийх ёстой биз дээ.

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах”-аар заасан ч ИТХ-ын төлөөлөгчийг төрийн албанд томилж байгаа нь жинхэнэ улстөржилтийг бий болгодог.

Урьд өмнө Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэсэн байдаг ч өөрчлөлтөөр квот тогтоож өгсөн. Гэхдээ орон нутгийн төлөөлөгч нийслэл буюу өөр аймаг, сум дүүрэгт төрийн алба хашина гэх эрх зүйн орчин огт байхгүй. Тэгэхээр Х.Ганчулуун хэмээх нөхөр чухам яагаад Монгол Улсын хуулийн дээгүүр алхаад явааг тодруулах гээд үзье.

Мэдээж хэрэг, тэр бол өчигдөрхөн бүхний эзэн явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд татаасаар хуулийн дээгүүр яваад ирчихсэн хүн. Тэгээд ч хүний шуналд хязгаар үгүй. Гагцхүү үүнийг тэвчиж чадахгүй бол хаа нэг газрын мухарт, эсвэл харанхуйн дунд аваачих нь бий. Тэгвэл Хэнтийн аймгийн иргэдийн төлөө зүтгэнэ, Нутгийн өөрөө удирдах байгууллагад та нарыгаа төлөөлнө хэмээн 2020, 2016 онд тэдний итгэлийг авсан Х.Ганчулуун хэмээх нөхөр нутгийнхаа хоолыг чамлан, Улаанбаатар руу гүйсэн түүхтэй.

Тэрбээр өнгөрөгч 2021 онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн Тэргүүн дэд захирлаар томилогдон хотод ирж байв. Харин 2022 онд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж, төрийн өмчит компаниудын дэд захирлуудыг чөлөөлөхөд Х.Ганчулуун “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн даргаар үлдсэн зэргээс харахад хөдөөгийн нэг төлөөлөгчид ахадсан аахарал байв.

Энэ нөхрийг Хэнтийн аймгийн төлөөлөгч гэж чамлаж болохгүй. Тэр уг албаараа дамжуулан өөрийн хамаарал бүхий “Ар хөв энерги” компанийн нэр дээр арваад тендер “гулсуулчихсан” зайтай эр гэдэг. Энэ компани мэдээж түүний нэр дээр биш, эхнэр Б.Баяржавхлангийн нэр дээр бий. Одоо тэр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний гүйцэтгэх захирал болчихсон “томорч” явна. Хотоос алслагдмал дүүрэгт “зүүн өмнөд” бүсийн гэх өргөн цар хүрээтэй байгууллагаар дамжуулан чухам юу хийж суугааг мэдэх юм алга. Ер нь бол Х.Ганчулууны энэ үйлдэл бол анхнаасаа л хууль зөрчсөн бол цаашид ч ийн зөрчигдсөөр байхыг л харуулсан явдал. Шинэ Засгийн газар энэ бүхнээ цэвэрлэж явахгүй бол дараа дараагийн үйлд чинь сөрөг нөлөөлөх бөгөөд нас чинь богино байна гэсэн үг.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх