Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсон. Гэвч өнөөдрийг хүртэл шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн эцэслэгдээгүй байгаа нь нийгмийн зүгээс нэлээд шүүмжлэлийг дагуулаад буй.
Ямартай ч өчигдөр /2025.06.16/ Ерөнхий сайд Г.Занданшатар ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн бөгөөд дээрх нам, эвслүүд өнөөдөр хуралдан хэрхэн хамтрах талаараа зөвшилцөж буй.
Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж буй бөгөөд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн үед албан бусаар уулзалдах болсон парламентад суудалтай улс төрийн хүчнүүд тохироогоо хийчихсэн бөгөөд өдгөө намын Удирдах зөвлөлөөр зөвшөөрүүлэх л чухал болоод байгаа аж.