БНСУ-ЫН "ЮЖИН ОПТИКАЛ" НҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2025.06.10 •
1м унших
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы дэмжлэгээр Солонгос Улсын "ЮЖИН ОПТИКАЛ" нүдний эмнэлгийн нүдний эмч нар Дундговь аймгийн 15 сумын 600 гаруй ахмадын харааг үнэ төлбөргүйгээр үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч, харааны шил тааруулан олгож байна.
Энэхүү ажлыг Дунд говь аймгийн Ахмадын хороон дээр зохион байгуулж байгаа ажээ.
Монгол Улсын хувьд харааны хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй иргэд байдаг бөгөөд үүний 200 орчим нь Дундговь аймагт амьдардаг тоон судалгаа бий.