CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-09 • 1м унших

МАН-ын VII Бага хурал өндөрлөж, намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

“МАН-ын VII Бага хурал хуралдаж, Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрэмд заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг тодруулах болон бусад асуудлаар хуралдлаа. Өглөө Удирдах зөвлөлийн хуралд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд, МАН-ын шинэ үеийн 12 дахь дарга  Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч Г.Занданшатарыг санал болгож танилцуулсан . УЗ-өөс 100 хувийн санал авсан нэр дэвшигч маань Бага хурлаас 67,4 хувийн санал авлаа. Манай МАН парламентад 68 суудалтай учраас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал болгох эрхтэй. Тэр дагуу өнөөдөр нэр дэвшигчээ тодрууллаа. Бага хурлын шийдвэр гарсан тул Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг маргааш Ерөнхийлөгчид хүргүүлэх болно"  гэлээ.

Г.ЗАНДАНШАТАР: БИ “ХҮНИЙГ ТӨВД НЬ” ТАВЬСАН ХӨГЖЛИЙГ, “ШУДАРГА ЁСЫГ ЭРХЭМЛЭСЭН ТӨР”-ИЙГ, “НЭГ НАМ-НЭГ БОДЛОГО- НЭГ ЗҮТГЭЛ” УРИАГ ҮЙЛ ХЭРЭГТ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭВ НЭГДЭЛ, ИТГЭЛ ДЭЭР СУУРИЛСАН АЖИЛ ХИЙХ БОЛНО

ЕТГ-ын дарга Г.Занданшатар УЗ-ийн хурлын үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье.  Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм. Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.

Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна. МАН бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид "Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа" гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.

Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно. Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.

Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам-Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно. Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, "Нэг нам-Нэг бодлого-Нэг зүтгэл"-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм. Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.

Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана. Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье.” хэмээн хэлсэн.

 

НАМТАР

1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.

Боловсрол:

-1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль

-1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

Ажлын туршлага:

-1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач

• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал

• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч

• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал

• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд

• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна.

1998 онд МАХН-д элсэж, 2004, 2008, 2016, 2020 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Парламентын гишүүнээр сонгогдсон 4 бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан байна.

2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
А.Баттулга Боксын ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монголын бүх ард түмний XVI наадам
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
"АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР"- 2025
2025-09-13 • 1м унших
Эдийн засаг
“НАМРЫН ӨНГӨ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ 21 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-09-13 • 1м унших
Гадаад мэдээ
Ханхүү Харри Украинд айлчлан шархадсан хүмүүсийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр болов
2025-09-13 • 1м унших
Танд хэрэгтэй
Г.Занданшатар:Ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай
2025-09-13 • 1м унших
Шууд
Сэрэмжлүүлэг
2025-09-13 • 1м унших
Шууд
"Автомашингүй өдөр"-ийг цуцаллаа
2025-09-13 • 1м унших
Шууд
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 43 орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоно
2025-09-12 • 1м унших
Шууд
Мөрөөдөл дүүрэн...
2025-09-12 • 1м унших
Шууд
Бие бялдар, спортын шинжлэх ухааны институттэй болжээ
2025-09-12 • 1м унших
Улс төр
58 дугаар баталсан хариуцлагыг УИХ-ын 126 гишүүн үүрэх ёстой
2025-09-12 • 1м унших
Шууд
Маргааш автомашингүй өдөр болно
2025-09-12 • 1м унших
Эдийн засаг
Хөрөнгө оруулагчдыг соронздох учиртай ч үргээгчийн үүрэг гүйцэтгэдэг “Тогтвортой байдлын гэрээ”
2025-09-12 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ АЙМАГ, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-09-12 • 1м унших
Улс төр
Д.Амарбаясгалан: Монголын асуудал, ард түмний зовлон нь Монголын төр өөрөө болсон байна
2025-09-12 • 1м унших
Шууд
Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
2025-09-12 • 1м унших
Шууд
Монголын даамчид Азийн АШТ-д түрүүллээ
2025-09-12 • 1м унших
Улс төр
Намрын чуулганы эхний долоо хоногт хэлэлцэх асуудлууд
2025-09-12 • 1м унших
Эдийн засаг
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II үе шатыг хэрэгжүүлнэ
2025-09-12 • 1м унших
Эдийн засаг
Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна
2025-09-12 • 1м унших
Улс төр
УИХ-ын намрын чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2025-09-12 • 1м унших
Гадаад мэдээ
Балбад байдал тогтворжиж байна
2025-09-12 • 1м унших
Шууд
“Улсын эх дагина Дондогдулам” үзэсгэлэнг нээнэ
2025-09-12 • 1м унших
Шууд
Амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр – BePawsitive 5
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын тендерийг зарлалаа
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
Н.Энхбаяр УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ
2025-09-11 • 1м унших
Эдийн засаг
Төгрөг нуурын ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барина
2025-09-11 • 1м унших
Улс төр
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
2025-09-11 • 1м унших
Шууд
ЭМНЭЛГИЙН ХУУДАС ХЯНАХ АЖЛЫГ ТҮРГЭН ШУУРХАЙ БОЛГОХ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2025-09-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх