Туркээс 37 настай монгол эмэгтэй хүний цогцос илгээмжээр хүргэгдэж иржээ
2022.06.07 •
1м унших
Туркээс 37 настай монгол эмэгтэй хүний цогцос илгээмжээр хүргэгдэж ирсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдав. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад дорвитой мэдээлэл өгсөнгүй.
Харин зарим эх сурвалж талийгаач эмэгтэйн Турк улсад мэс засалд орсон эд мөрийн баримтыг хамт явуулсан гэж мэдээлэв.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид цогцост задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.