МАН-ын Бага хурлын ирц бүрдээгүй байна
2025.06.09 •
1м унших
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдах товоо 11 цаг хэмээн зарласан. Гэвч одоогоор ирц бүрдээгүй байна. Түүнчлэн яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд одоогооор хаалттай хуралдсан хуралдаан тараагүй байна.
МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй, гишүүдийн 50 хувийн босго давж байж хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай.
Өнөөдрийн хуралдаанаар шинэ Ерөнхий сайдыг тодруулах бөгөөд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Н.Учрал, Г.Тэмүүлэн нар нэр дэвшиж магадгүй гэх таамаг өрнөж буй билээ.