Уяач элчин сайдын анхны албан уулзалт болжээ
2022.06.07 •
1м унших
2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан П.Сэргэлэн Кувейт Улсад Элчин сайдаар суухаар болов. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Учир нь тэрбээр Японы Токио хотноо “Адууны бүртгэл, үржүүлэг”-ийн чиглэлээр суралцсан.
Мөн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Нийслэлийн алдарт уяач цолтой зэрэг нь дээрх гуншиг дагуулахад хүргэсэн биз ээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 5-нд Кувейт улсын Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулан өгчээ.