CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-08 • 1м унших

Төрийн албыг төрлийн хэлхээ, авлига хулгайн үүр болсон гэлцэх. Гэтэл Монгол Төрийн алтан аргамж болсон дипломат алба, Элчин сайдын яамд аль хэдийнээ төрлийн хэлхээнд орж, авлига хулгайн үүр болсон тухай мэдээлэл түгэх болов. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрд байгаа энэ төрөл садангийн хэлхээ, авлига хулгайн схем дипломат албанд бууриа засаад удаж байгааг дуулгаж байна. Олон улсад Монгол Улсыг төлөөлж, нэрийн хуудас болж ирсэн дипломат алба, Элчин сайд, Консулууд нь хар тамхины болон бусад наймаа эрхэлж байна. Хувийнхаа бизнесийг Монгол Улсын Элчин сайдын яамны нэр дээр явуулахаас эхлээд олон бусармаг явдал энэ албанд үүрлэжээ. Хамгийн сонирхолтой зүйл гэвэл Элчин сайдын зарим яамд Монгол Төрийн эрх мэдэлтнүүдийн томилгооны дагуу тэдний хувийн эрх ашигт үйлчилдэг байгууллага болсон тухай мэдээлэл байна.

Ч.НОМИНГИЙН ЗҮТГҮҮЛЖ ТОМИЛУУЛСАН Б.ГАРЬД ДИПЛОМАТ АЛБА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙНХЭЭ ХҮҮХДҮҮДЭД АНХААРДАГ БОЛОЛТОЙ

Тодотговол, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нарын оролцоотой Монгол Улсаас Их Британи улсад ажиллаж буй Элчин сайдын яамыг тохинуулсан мэдээллийг харахаар дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа нэг жижиг агентлагийн завхарсан схемыг харж болно. Энд мэдээж Ерөнхий сайд гэх мэт Төрийн өндөр дээд албан тушаалтан оролцож таарна.

Өдгөө тус улсад Монгол Улсаас Элчин сайдаар Б.Энхсүх гэгч нөхөр ажиллаж, Элчин сайдын яамыг дипломат алба, Монгол Улсыг төлөөлнө гэхээсээ илүүтэй эрх мэдэлтнүүдийн аж ахуй, арын алба шиг болгочихож. Б.Энхсүхийн гэр бүлийн явдал, зодоон цохионоос эхлээд олон бусармаг үйлдэл байгааг энд дурдаад яахав. Өдгөө гэхэд Ч.Номин сайд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Б.Гарьд гэгч нөхрийг Элчин сайдын Боловсрол, соёл, аялал жуулчлал, ёслолын асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн даргаар зүтгүүлэн томилуулж, улмаар өөрийнхөө хоёр хүүхдийг Англи улс руу илгээсэн байна. Мөн энд Ерөнхий сайдын ах “Херо” Б.Баатар нарын хүүхдүүд ч сурдаг аж. Өөр бусад өндөр дээд албатуудын хүүхэд, амраг садан ч байж таарна. Энэ мэтчилэн Төрийн өндөр дээд эрх мэдэлтнүүд өөрсдийнөө гар хөлүүдийг гадаадын улс оронд Элчин сайд болон бусад албанд томилдог. Үүний дараа үр хүүхэд, ахан дүүсээ тухайн оронд сургахаар, ажиллуулахаар илгээж, шууд Элчин сайдын яамны хамгаалалт, ахуй хангамжид авдаг жишиг тогтжээ.

Эрх мэдэлтнүүдээс томилгоо авсан Элчин сайдын яамны ажилтнууд дипломат алба гэхээсээ илүүтэй эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхэд, ахан дүүст Элчин сайдын нэрийн өмнөөс унаа тэрэг, ахуй хангамж гээд бүхий л талд үйлчилдэг үйлчилгээний алба хаагчид болчихсон байгааг юу гэх вэ. Тиймдээ ч Ч.Номингийн “томилж” явуулсан Б.Гарьд эдгээр эрх мэдэлтнүүдийн хүүхдийг Элчин сайдын шугамаар сургууль соёлд нь зөөвөрлөж бүхий л талаар асран хамгаалах ажлыг зохицуулдаг гэнэ. Тэгэхээр энэ нөхөр бол Элчин сайдын яамны алба хаагчийн нэр дээр эрх мэдэлтнүүдийн хүүхдийг Төрийн асрамжид байлгах үүрэг хүлээсэн гэдгийг эндээс харж болно. Ч.Номин сайдын хувьд үр хүүхдээ Төрийн асрамжид сургаад байх хэмжээний хүн биш. Монгол Улсын толгой баячуудын нэг Л.Чинбатын охин. Эцэг нь хөдөө аж ахуйн чиглэлийн бүхий л сангуудыг тонож байдаг хүн гэдгийг мэдээллээс харж болно. Сайд өөрөө ч бизнестэй, одоо ч төрөөс чамгүй “дэмжлэг”-тэй байгаа хүн. Гэтэл дипломат албыг хувийн хэрэгцээнд ашиглаж, ийн замхаруулах ямар хэрэг байна вэ хэмээн хаа хаанаа шүүмжлэлтэй хандаж байна. Өдгөө найз охиндоо үнэтэй цүнх авч өгсөн гэх асуудлаар Монгол Улсыг зорьж ирсэн Ерөнхий сайдын хүү ч энэ мэт асрамжид байдаг биз ээ.

СОЁЛЫН ЯАМАНД “ХААН БУУЗ”-НЫ С.ОЮУНБИЛЭГЭЭС ЭХЛЭЭД МЭРГЭЖЛИЙН БУС БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Уг нь Ч.Номин хэдхэн жилийн өмнө улс төрд хөл тавьж, саяхан л их хөрөнгийн буянаар сайдын суудалд заларч байсан гэхэд богино хугацаанд салбараа зохицуулчихаад хилийн чанад гарч байна гэдэг олигархи бүлэглэлийн нэгэн тод төлөөлөл болчихсон гэдгийг илтгэнэ. Монгол Улс олон жилийн дараа Соёлын яамтай болж, улмаар шинэ тутам яаманд Төрийн албаны ямар ч дадлага туршлагагүй тэрбумтны охин гэнэт Төрийн сайдаар томилогдсон. Энэ цагаас хойш соёл, урлагийн салбар дампуурсан гэхэд болно. Үүнийг салбарынхан ч дуу нэгтэй хэлнэ. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг. Анх У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдон, Соёлын яамыг байгуулж, тэрбумтны охиныг сайдаар томилсон. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, засгаа томилоход Ч.Номин сайдаараа үлдсэн. Мөн өнгөрөгч 2024 оны сонгуулийн үр дүнд дахин Засгийн газар шинээр бүрдэхэд Ч.Номин сайдаараа л үлдсэн. Хэдийгээр “Баян хүн гурван төрд нүүртэй” байж болох ч ажлын дадлага туршлагагүй, хувийн ашиг сонирхолтой тэрбумтны охиноор бүхэл бүтэн салбарыг самруулж болохгүй.

Хуучин Соёлын яам бол боломжийн мэргэжлийн туршлага бүхий албадтай ажиллаж байсан. Гэтэл Ч.Номинг дахин улираан томилсон учраас газар, хэлтсийн дарга нар нь “Тантай хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн ажлаа орхин явсан. Арга ч үгүй бүрэн улсын бүтэн соёл урлагийн салбарыг хувийнхаа компани шиг санаж ажиллахаар түүнд зүрх сэтгэлээ өгсөн мэргэжлийн багийнхан нүүр буруулахаас яахав. Өнөөдөр тус яам ажлын дадлага туршлагагүй, мэргэжлийн бус багаар ажлаа явуулж байна.

Дээрээс нь дурдахад Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл “Хаан бууз”-ны С.Оюунбилэг гэх төрийн албаны дадлага туршлагагүй нэг наймаачныг авчирч томилсон. Өдгөө зөвлөл, зөвлөх нэрээр үеэ өнгөрөөсөн хэдэн ахмадуудыг шан харамжаар ажиллуулж, өөрийгөө магтуулах замаар энэ яамны ажил явж байна.

Ч.НОМИНГООР СОЁЛ УРЛАГАА САМРУУЛЛАА, ОДОО ДИПЛОМАТ АЛБАА САМРУУЛАХГҮЙ БИЗ ДЭЭ, ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ

Тэр соёл урлагийн салбарыг дампууруулаад зогсохгүй эрх мэдэлтнүүдтэй үгсэн хуйвалдаж, Монгол Улсыг олон улсад төлөөлдөг, төрийн алтан аргамж болсон дипломат албыг хувийнхаа компани мэт байлгах ашиг сонирхол нь хэрээс хэтэрч байгааг эх сурвалж дуулгасан. Бидний дотоодын томилгоо, хулгай дээрэм, авлига бол тэртээ тэргүй хэрээс хэтэрсэн. Гагцхүү Монгол Улсыг олон улсад төлөөлж байгаа дипломат алба, Элчин сайдын яамыг ийн сүйрүүлж байгааг яавч зөвшөөрч болохгүй. Ингэхэд Монгол Улсын Төр Л.Чинбат, түүний охин Ч.Номин нарт ямар өртэй болоод ийн хөл алдан үйлчлээд байдаг хэрэг вэ. Улс төрийн шинэ үеийн түүхэнд гурван Засгийн газар дамжин сайдын суудалд заларсан эрхэм нэгээхэн ч үгүй юм. Гэтэл дахин дахин заларч самраад байгаагийн цаана хөрөнгө л байдаг байх даа. Түүнээс Ч.Номин сайд салбараа мөлхүүлчихсэн. Төрийн албаны төрлийн сүлжээ, бусад зүйлд нэгдчихсэн гэхээр дахин дахин томилоод байх хүн лав биш. Үүнийг дараа дараагийн Засгийн газар анхааралдаа авахгүй бол нөхцөл байдал өдрөөс өдөрт уруудсаар байна.

 

С.Баяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх