CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-05 • 1м унших

Улс төрийн нам гэдэг үзэл бодол нэгдсэн хүмүүс цуглан, үзэл бодлоо уралдуулж, сайхан ирээдүйн төлөө явж байгаа нэгдэл гэж ойлгодог байлаа. Гэвч буруу бодож, эндүү санаж явсан бололтой. Өөрөөр хэлбэл, бидний бодож байгаа мөн боловч нөгөө талаараа нэг зүйлийн өөр бусад талуудыг нь орхигдуулаад байгаагаа бид өөрсдөө ойлгох хэрэгтэй байна. Жишээлж хэлбэл, улстөрч хүн (улстөрчид)  нийгмийг дээрээс буюу уулын оройгоос хараад, ард түмэн нийгмийг дотроос буюу уулын бэлээс хараад байна. Нэг юмыг хоёр талаас нь хараад байна гэсэн үг.  Гэтэл бид бүгдийн (ард түмэн, улстөрчид) хүсэл мөрөөдөл нь тайван амьдрал бөгөөд энэ хүсэл мөрөөдлийг нөхцөлдүүлэгч  нь ердөө л ахуй юм байна. Гэтэл энэ нөхцөл бий болсон уу?

Шуудхан хэлэхэд, бидний уруу дорой байдлыг дотроосоо биш гаднаас зохион байгуулаад байгаа юм биш үү. Бүр ерээд оноос хойш тодорхой үе шаттай зохион байгуулж ирж. Тэд эхлээд сайхан инээн мэндэлж уулзаад дараа нь гар барьж, бугуй барин, тэврэлддэг. Тэгээд цааш зугуухан яваад байгаа бодлого юм биш үү гэх хардлага байна. Энэ хэрээр монголчууд маань уламжлалт ахуй соёл, зан заншил гээд бүхий л үндэсний гэсэн зүйлээсээ холдоод байдаг. Харин харийнхан бидний алдагдсан уламжлалт соёл, ёс заншлыг нөхөж, өөрсдийнхөө зорилготой зүйлүүдийг шигтгээд эхэлчихсэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай.

Өнөөдөр эргээд харахад социализм ч, капитализм ч, ардчилал ч, нам нь ч тогтсон шашин ч алга. Ерөөсөө өөрийн гэсэн толгойгүй, эв нэгдэлгүй, хоорондоо толхилцсон улс болж хувирчээ. Бид шилжилт хийгээд байна гэсэн чинь өөрсдийнхөө язгуур үнэт зүйлсээ алдаж мартаж гээгээд өөр хэнийх мэдэхгүй, ямар үр дүн, үр дагавар бий болох нь тодорхойгүй “ОЮУН САНААНЫ” шилжилт хийчихсэн  байна. Өмнө нь бид төр, шашин, байгаль дэлхий, ахуй соёлоо цогцоор нь харж чаддаг байж. Угаас бүхий л хүчин зүйлд тулгуурлан аливаа зүйлийг уялдаа холбоотой авч үзэж ирсэн ард түмэн шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ бүгдээс эрс холдсон, төрд учир зүггүй пиар хийсэн, худлаа ярьж, хулгай хийсэн хүмүүс дүүрэн болжээ. Цаана нь ямар ч гол ноён нуруу алга.

Бид агуулга үзэл санаатай болно гэхээсээ илүүтэй аливаа зүйлийн цаана тохиролцоо хийхийг илүүд үзэх болжээ. Шинжлэх ухаан бол аливаа зүйлийг нарийн задалж жижиглэж үздэг. Харин манай өвөг дээдэс маань тэр задлан шинжилснийг эргүүлж нэгтгээд “Энэ нь ийм зүйл юм байна, тэр нь бол тийм” гэдгийг ухаарч ялгаж, хойч үедээ үлдээсэн юм байна. “Энэ биед дөрвөн мөч бий боловч эзэн эрхэт толгой нэг бий” гэдэг айхтар үг байдаг даа. Ер нь хүний бие болон өрх гэр нь бүхэл бүтэн систем юм. “Айл сарних вий гэж аав байдаг, адуу тарах вий гэж азарга байдаг” гэдэгтэй адил бидэнд нэгдмэл үзэл санаа байх ёстой.

Манай хөрсөнд ургах зүйл бий, ургахгүй ч зүйл бий. Тэр тусмаа үндэсний үзэл санаагүй, уламжлалт ахуй соёлыг үгүй хийж ямар нэгэн зүйл тарина гэвэл болохгүй, болохгүй байгааг ч сүүлийн жилүүдэд сайтар харуулж баталлаа. Улс орон унаж доройтоход нэгхэн жил л хангалттай, харин эргэж босоход лавтай 10 жил зарцуулна. Монголчууд ямар ч зэр зэвсэг, дайн дажингүйгээр нэгнээ хөнөөх аюулд хэдийнээ орчихсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх