Ерөнхий сайдаа унагачихаад шинийг тодруулах гэхээр бүлэглэлүүдийн эрх ашиг нь зөрчилдөөд зөвшилд хүрч үл чадан хурлаа хойшлуулсан МАН маргааш УЗ-ийн хурлаа хуралдуулахаар товоо тодрууллаа. Маргаашийн Удирдах зөвлөлийн хурлаар ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд араас нь Бага хурал хуралдах учиртай.
Нөгөөтэйгүүр хуулийн дагуу Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Ерөнхний сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой.
Хэрэв 30 хоногийн дотор буюу 2025 оны долдугаар сарын 3-ны дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах заалт бас бий.
Ямартай ч шинээр эмхлэгдэх Засгийн газарт АН-аас бусад парламентад суудалтай нам, эвслийнхнийг оруулах эсэхийг албан бусаар хэлэлцэж байна гэх мэдээ байсан ч эцсийн бүлэгт дангаараа байгуулахаар болсон гэх сураг байна. МАН-ын Удирдах зөвлөл 36 гишүүнтэй. Гишүүд бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө зөвшилцсөн үү эс бөгөөс эрх ашгаа нэгтгэж чадав уу гэдгийг маргааш болох УЗ-ийн хурлын шийдвэрээс харж болно.
Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрстэй доорх линкээр орж танилцаарай.