Огцруулах амархан. Орны хүнийг нь, дараагийн ээлжийнхнийг нь хоолонд оруулах бүр амархан байхаа больчихож. Олон жилийн турш бүгшсан МАН доторх бүлэглэлүүдийн зодоон намын цагаан байрнаасаа хальж Төрийн ордонд түжигнээд зогсохгүй төр, засгийн хэмжээнд бужигнах болсон.
Итгэл үзүүлэхгүй, үзүүлчихэж магадгүй гэж эмээсэндээ санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хаалттай хуралдуулсан ч бүлэглэлийн сөргөлдөөн хүчийг авчээ. Огцруулсан Ерөнхий сайдын орны хүнийг тодруулах ажлаар манай Бага хурал маргааш хуралдана гэж албан бусаар товлоод байсан ч Бага бүү хэл Их хурлаа хуралдуулж чадахгүй болтлоо эмзэгшиж орхиж.
Эх сурвалжийн өгүүлснээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр, Бага хурлыг маргааш хуралдуудах байсан. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах сургаар манай ордны “түгжил”-үүд мөн ч их үймэлдсэн дээ.
Гэвч үр дүнд хүрснэгүй, МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдад нэр дэвшигч дээрээ тохирч чадахгүй байгаа учраас Удирдах зөвлөлийн хурал хойшилжээ. Албан бус мэдээллээр бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад Хотын дарга Х.Нямбаатарыг зүтгүүлж байгаа гэх. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ Удирдах зөвлөлийн хуралд зарлана хэмээн гэдийжээ. Мөн бусад фракц ч хүнээ дэвшүүлэх сонирхлоо илэрхийлээд амжиж. Товчхондоо дундын хувилбарт хүрч тохирч чадалгүй сөргөлдөөн гүнзгйирч олонх болсон намын дарга л Ерөнхий сайд болдог. Эхлээд Их хурлаа хуралдуулж, намын дараа сонгоё гэх горимын санал ч гарсан гэх сураг дуулдлаа.