CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-03 • 1м унших

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоол нууц санал хураалтаар өнгөлж, АН-ынхан урьж оруулчихаад хөөж гаргасанд нь гоморхож, санал өгөхгүй гэдгээ мэдэгдсэнээр уналаа. “Огцрох амархан” аж.

Эргэн сануулахад,  2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд МАН  дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн боломжтой байсан ч мань эр хамтарсан Засгийн газар байгуулах саналыг парламентад суудалтай намуудад тавьснаар биеллээ олсон. Үр дүнд нь 20, 30 жил цаасан дээр бичиглэгдэхээс цаашгүй байсан төслүүд эхнээсээ хөдөлгөөнд орж, эдийн засаг сэргэх нь гэх итгэл найдвар иргэдэд төрж эхэлсэн нь маргашгүй үнэн.

Гэвч шалтгаан бус шалтгаар эхэлсэн жагсаал Сүхийн талбайд 20 шахам хонож, манай улсын нэгдүгээр хүний дарангуйллын талаарх хов жил Төрийн ордноос халин түмний дунд яригдах болсон нь оргүй зүйл биш болохыг өчигдөр манай улсын нэгдүгээр хүний хэлснээс тодхон харагдлаа. Орлогоо нотол жагсаал, огцор болтлоо хөөсөрч, орлого нотлох эсэх тухай асуудал ордонд тухлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн тааллаар, бүр тодруулбал олигархиудын хүслээр өрнөж буйг баталчихлаа.

Ийн хардахын учиг итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөлд санал авахдаа нууцалснаар нотлогдчихлоо. Угтаа Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн нэгд, Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал, УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан буй. Тэнд хаалттай санал хураана эс бөгөөс хаалттай хуралдана гэх агуулга бүхий нэг ч үг өгүүлбэр байхгүй. Байлгаж чадлаа.

Засгийн зам заяаг нам, эс бөгөөс Ерөнхийлөгч ч шийдэхгүй. Гагцхүү парламентын засаглалтай улс учраас УИХ л шийдэх бүрэн эрхтэй билээ. Шийдвэрийг УИХ-ын 126 гишүүн гаргах итгэл мөрөөдөл байсныг харлаа. Ганц нэгээрээ нэгдүгээр хүнд дуудагдан, өрөөгөөр нь ороод гарсан гишүүд хаалттай санал хуравал эсрэг кноп дарах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг улс төр судлаачдын анхааруулга биежчихлээ.

УИХ-ын дэгийн тухай хуульд “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гээд заачихсан нь зүгээр цаасан дээр бичигддэг, хэрэгждэггүй журам болохыг үзчихлээ.

Ер нь бол Ерөнхий сайдыг тонгорч унагах тоглоомын ард Ерөнхийлөгч байгаа гэх шуугиант үнэн байж. Манай улсын нэгдүгээр хүнд В.Путин “ах” шигээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрх олж авах алс хэтийн бодол байгаа л байх. Хэдийгээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй” гэж байгаа ч ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч маань иргэд олон нийтийн хүсэл сонирхолд “дөрлөгдвөл” яах юм бэ. Түмнийхээ хүсэл, зорилгыг биелүүлж, Үндсэн хуульд гар хүрэхээс өөр гарц алга гэвэл яанам бэ. Ард түмний сонголтоор гэх үгний ард алаг хорвоог ч эргүүлчих хэмжээний арга заль байж байгаа нь илт харагдлаа, үнэн байж.

Эцэст нь тэмдэглэхэд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай асуудал гэхээсээ олигархиудын ялалт байлаа. Одоо Ухаа худаг MCS-д үлдэж, орд газрын үр шимийг  хүртэх олон түмний итгэл мөсөн уул мөргөнө. Дараагийн засаг эмхлэгдэхээр завсар зайгаар нь шургалчих гэсэн хоёрдугаар ээлжнийхэн хөнжил дотроо хөлөө жийлцэж, МАН дахь сөргөлдөөн улам бүр эрчээ авна. Басхүү хөөгдсөндөө тунирхан, санал өгөхөөс татгалзсан АН-ынхан сөрөг хүчний дүрд тоглох гэж хийсэн хэлсэн бүхнийх нь эсрэг кноп дарна. Уг нь АН-ын олонх гишүүд Засгийн тэргүүн асанд итгэл үзүүлнэ гэж байсан юмсан...  Яг юу болчихов оо?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх