Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоно
2025.06.02 •
1м унших
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорхыг шаардсан иргэдийн жагсаал 20 дахь хоногтоо Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Харин Төрийн ордонд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж байгаа юм.
Тэгвэл чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж буйг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас цахим хуудаснаа нийтэлжээ.