Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050" баримт бичгийн 1.1.1-т “Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, Монголчуудын уламжлалт төрт ёсны үзэл, сургаалыг орчин үед нийцүүлэн хөгжүүлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг төлөвшүүлнэ" гэж заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын чуулга уулзалт"-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх оронч үзэл- Үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
Эсээ бичлэгийн уралдаанд аймгийн таван сургуулийн 71 сурагч материалаа бичиж ирүүлсэн байна.
Тус уралдааны Тавдугаар байрт Эрдмийн далай сургуулийн 12б ангийн сурагч П.Ёндонпэл, Дөрөвдүгээр байрт Мандал сургуулийн 11б ангийн сурагч Б.Бямбасүрэн, Гуравдугаар байрт Хүмүүнлэг сургуулийн 10б ангийн сурагч Б.Анужин шалгарсан бол Дэд байрт Эрдмийн далай сургуулийн 12в ангийн сурагч М.Цэрэнлхам, Тэргүүн байрт Хүмүүнлэг сургуулийн 10б ангийн сурагч Э.Баярцэцэг нар тус тус шалгарчээ.