Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбоотойгоор хараат бус, бие даасан 26 редакц нэгдэж, энэ оны тавдугаар сарын 20-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлсэн.
Шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтмол хугацаанд ямар нэг эвлүүлэггүй, олон нийтэд нээлттэй, шууд ярилцлага өгдөг байх, энэхүү үйл ажиллагааг албажуулах зорилгоор “Ерөнхий сайдын мэдээлэл өгөх журам”-ыг боловсруулж, хэрэгжүүлэх тухай тусгасан юм.
Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас редакцуудын хүргүүлсэн шаардлагад хариу өгч, албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт УИХ итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайд хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгнө хэмээн дурдсан байна.
Хүргүүлсэн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.