З.УРАНСҮХ
З.УРАНСҮХ - Сэтгүүлч
2025-05-26 • 1м унших

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

1. “МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Тунхаглалд Монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав. Талууд НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмууд болон хүний эрх зэрэг олон улсын эрх зүйг дээдлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг бататгах, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдолтой тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгарсан сорилтуудыг шийдвэрлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үр дүнтэй хангах, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөөх нийтлэг үүрэг, амлалтаа нотоллоо. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг Австри Улсын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн тууштай бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ тунхаглалаа.           

2. “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монголын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав. Хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс нь 1963 оны долоодугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоож байв.  Манай улс Вена хотод 2003 онд ЭСЯ-аа нээсэн бол Австрийн тал Бээжин дэх ЭСЯ-наас хавсран суудаг. Хоёр орон уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Манай улсын “гуравдагч хөрш” юм.

3.“ДИПЛОМАТ ПАСПОРТ ЭЗЭМШИГЧДИЙГ ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав. Хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Хэлэлцээр нь хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх,  “Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

4. “ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭДИЙГ БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монголын талаас Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав. Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах эрх зүйн орчин бүрдэж, шилжилт хөдөлгөөнийг хууль ёсны дагуу болгох хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 

5. “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”-д Монголын талаас Сангийн сайд Болдын Жавхлан, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав. Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дууссантай холбоотойгоор дараагийн хэлэлцээр байгуулах эрмэлзлийг бататгалаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтийг эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт  зарцуулах чиглэлээр хамтран ажиллана.

6. “ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИ, УУЛ УУРХАЙ, АШИГТ МАЛТМАЛ, ШИЛДЭГ ТУРШЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав. Уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи, шилдэг туршлага судлах, нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтарна. Судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх, тогтвортой эрчим хүчний технологи хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан Ажлын хэсэг байгуулна. 

7. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, Австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурав. Шинэчилсэн хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, салбарын хүний нөөц чадавхжина.   

8. “ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 2025-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРОТОКОЛ”-д Монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, доктор Содномсамбуугийн Дэмбэрэл, Австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурав. Эрдэмтэн, судлаач солилцох “Мобилити” төсөл хэрэгжүүлэх бөгөөд  хамтарсан судалгаа хийх замаар мэдээлэл, сайн туршлага солилцож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаачдын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ.   

9. “МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ВЕНИЙН ХӨГЖИМ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”-т Монголын талаас Консерваторын захирал Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, Австрийн талаас Венийн хөгжим, тайзны урлагийн их сургуулийн ректор Улрике Зих нар гарын үсэг зурав. Монгол-Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээл, сонгодог хөгжмийн багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал зохион байгуулах, австрийн хөгжим судлалын эрдэмтэн судлаачидтай хамтран морин хуур, цуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хэрэгжүүлнэ. Шинэ заах арга зүй, урлан тоглолтын шинэ хандлагуудыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 

10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИРАН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монголын талаас “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Австрийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурлаа. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, түүхэн баримт, материал, цуглуулгатай харилцан танилцаж, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх