Говь-Алтайн удирдах түвшний алба хаагч бусадтай бүлэглэн сонгон шалгаруулалтад нөлөөлжээ
2022.06.07 •
1м унших
АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэд хэдэн ажиллагаанаас Говь-Алтай аймагтай холбоотой хэргүүд анхаарал татаж байна.
Тухайлбал, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын ажилтан “Л” нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх, мөн Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга "Б" нь албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын засварын ажлын гүйцэтгэгчээр нэр бүхий компанийг сонгон шалгаруулахын тулд тус аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн "Б"-тэй бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.