З.УРАНСҮХ
З.УРАНСҮХ - Сэтгүүлч
2025-05-19 • 1м унших

Дэггүй моньдоос ганц боллоо гэдэг шиг манай Ерөнхий сайдын суудлыг ганхахад хүргэх гох дэгээ нь төрсөн хүү нь байх юм гэж хэн саналаа. Сүйн бөгжнийхөө үнээр сөхөрч буй ард иргэдээ ангайлгаж, атаархуулсан том хүүгийн дэгдээсэн шуугиантай зэрэгцэн дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоор даанч яараа давчуу бужигнаж эхэлжээ. Бужигнаан дунд ерөнхийд горилогчдын нэрс ч ил цагаан сонсогдох болсон. Заримдаа ч дур эзнээ голохгүй гэдэг шиг нөхдийн нэр тууж явах юм билээ. Угтаа хөхөө өвлийн хүйтэнд цэрэг залуугийн ар гэрийнхэн бүлээрээ угаартаж нас барах үест л засгийн замналыг саатааруулах эхлэл тавигдсан. Золгүй явдлыг олны дүйвээн болгож, Засгийн газар огцрох шалтгаан болгон хувиргасан нь өдгөө талбай дээр “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалаар үргэлжилж байна. 


Өнөөдрийн байдлаар нэр дэвшигчдээс хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, дараа нь Н.Учрал хэмээн улс төр судлаачид онцолж буй. Д.Амарбаясгалангийн тухайд МАН-ын түүхэнд хамгийн олон жил генсекээр ажилласан нэгэн. Тэр утгаараа намын залуусын дунд нэр хүнд зангараг өндөртэй нь маргашгүй үнэн.


Харин Н.Учралын хувьд ураны асуудлыг шийдэх түүхэн үүргийнхээ улмаас Ерөнхий сайдын суудал руу дөхөх алхмаа даруй гурван шатаар ахиуллаа. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотноо болоход Францын талыг Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот тэргүүлж, Монголын талыг ахлан ажилласан юм. 

Энэ хүрээнд Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулсны дараа ураны төслийг үргэлжлүүлэх саналыг Францын талд тавьж, харилцан тохиролцож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хүн, мал, амьтан, байгаль орчны эрсдэлийг орон нутагт нь дэлхийн түвшинд шинжлэн судлах боломж бодитой болно гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан. Ингэснээр олон жил гацсан ураны хөрөнгө оруулалтын төсөл хөдлөх болсон. Харин гэрээ зурагдахтай зэрэгцээд Монголын иргэний нийгмийн байгууллагууд ураныг шинжлэх олон улсын лаборатори байгуулах шаардлагыг тавиад байсан бол улмаар Монгол Улсын Засгийн газар олон улсын жишигт нийцсэн лаборатори байгуулах, иргэдийн хяналтын зөвлөл байгуулах шийдвэрийг гаргасан нь ийнхүү биеллээ олж байна.

Дэлхийн зах зээлд ураны үнэ өсөн нэмэгдсээр буй энэ цагт ажил хэрэг болговол аштай тустай төсөл. Ардын нэр барьсан хийрхэгчдийг шинжлэх ухаанчаар хязгаарлах боломж мөн. Мэдээж шууд утгаараа Н.Учралын рейтинг суга өснө. Тэгэхээр Ерөнхий сайд унаад оронд нь тухлах хүн Н.Учрал байж болох уу гэх асуулт гарч ирнэ. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ унаж, Н.Учрал оронд нь суувал яах вэ гэх асуулт гижиг хүргээд байгаа юм.

Засгийн тэргүүн огцорсноор Засаг шинэчлэгдэнэ. Гэхдээ 100 хувь шинэчлэгдэх нь юу л бол. Шилэгдэж гологдоод зарим нь үлдэнэ. Шинэчлэлийн ширүүн давалгаанд хамгийн түрүүнд өртөх хүн бол Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Давалгаанд өртөх боломжоо даамай сайн хангаж, нөхцөлөө бүрдүүлсэн нь бодит үнэн.

Мань эрийн хамсаатан улсын харцага Г.Ганхуяг өдгөө хэцүү нэртийнд сууж буй. Түүнийг Тагнуулын байгууллагаас баривчилж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хориод сар гаруйн хугацаа өнгөрсөн. Түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан бөгөөд хорих хугацааг нь ахин 30 хоногоор сунгаад буй.

Эх сурвалжийн өгүүлснээр мань эрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар буруутгаж байгаа юм билээ. Тодруулбал, уг хуульд “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж хуульчилсан байдаг.  Шуудхан хэлчихэд мань хүн ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг удаа дараа сүрдүүлсэн гэх сураг бий.

Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн гэгддэг Г.Ганхуягийн гар хөл гэгдэх Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Н.Хэрлэн гэгч бий. Тэд уурхайчдыг дарамтлан, хууль бусаар хөрөнгөждөг тухай нутгийнхан нь хэлдэг. Тэднийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг "том ахаа" хэмээн дууддаг мафижсан "дээрмийн бүлгийн"дээлтэй төрсөн дүү нар гэдгийг ч бас хэлдэг…

Үргэлжлэл бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (4)
  • Цолмон • 9 сар - 66.181.160.117 Хариулах
    ямар ч уялдаа авцалдаа алга наад бичээд байгаа юманд чинь
  • Цолмон • 9 сар - 66.181.160.117 Хариулах
    галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг нахал гачин юм бичдийн бэ яасан
  • Зочин • 9 сар - 202.126.90.238 Хариулах
    Ёстой хуцваа лаборатори бол ёстой худлаа хэзээ үнэн дүгнэлт гаргахгүй наад хулгайч ац чинь хуурч байгаан нөгөө дулааны үнэ нэмэхээ 8 сар хүртэл хойшлууллаа гэдэг шигээ
  • Хадаа • 9 сар - 202.179.26.158 Хариулах
    үхвэл таарна учрал
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх