УИХ дахь Ардчилсан Намын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 гаруй жил болж байна. Гэтэл эдийн засгийн бүтцийг харахад хувийн хэвшлийн эзэлж байгаа хувь нэмэр маш их буурсан. Яагаад гэхээр төр бүх бизнесийг булаасан байна.
Монголд хувийн хэвшлийн оролцоо устах аюул руу очиж байна. 2019 онд төрийн өмчийн компаниудын төсөвт 9.7 их наяд төгрөгийн орлого оруулаад, 7.6 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 4.2 их наяд төгрөгийн өртэй болсон. Монгол Улсын хөрөнгө хаашаа урсаж байгааг энэ гурван тоо харуулна. Төрийн өмчит компаниудын нийт өрийн хэмжээ 40 их наяд төгрөг. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжихгүйгээр эдийн засаг амжилттай хөгжинө гэхэд хүндрэлтэй байна” хэмээв.