Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-06-06 • 1м унших

Дэлхийн зарим улс орнууд агаарын хилийн хоригоо цуцалсантай холбоотойгоор бизнес аяллууд энэ  онд их хэмжээгээр нэмэгдэж байна.

Цар тахлын үед бүх аялал жуучлал уналтад орж ялангуяа олон улсын бизнес аяллууд илүү хэсэгтээ нам зогссон. Гэвч дэлхий вирустэй дасан зохицож, амьдарч эхлэхийн хэрээр 2022 оноос бизнес аяллууд огцом сэргэж эхэллээ.

Аялал жуулчлалын менежментийн “TripActions” компанийн мэдээлснээр, 2022 оны эхний гурван сарын бизнес аяллын захиалга 2021 оны гуравдугаар сартай харьцуулахад 87.5 хувиар өссөн байна. Ажил, бизнесээр аялагчид илүү урт хугацаагаар "амрах" захиалгаа өгөхдөө зугаа цэнгэлийн өдрүүдээ ч нэмж тооцдог болжээ. Тэдний гуравны нэгээс илүү нь  урт хугацаагаар буюу дөрвөөс дээш долоо хоногоор буудал захиалж байгаа нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн байна.

“TripActions” платформын хүрээнд олон улсын бизнес аяллын захиалгын тоо (нислэг, зочид буудал, төмөр зам, хар машин зэрэг) дээр үндэслэн олон улсын бүс нутгуудад сэргэлт ажиглагдаж буй таван улсыг сонгож, оршин суугчидтай ярилцан, бизнес хэрхэн өрнөж байгаа тухай мэдээлэл бэлтгэжээ. Үүнийг орчуулан хүргэе.

Их Британи

“TripActions”-ын мэдээлснээр энэ жил Европт хамгийн их бизнесийн захиалга авсан нь Их Британи олон улсын худалдааны төв ажээ.

Энэ тухай “Be Your Maverick” онлайн бизнесийг үүсгэн байгуулагч Иоанна Карелиа "Дэлхийн олон компаниудын төв байр Лондонд байдаг. Хүмүүс хоорондоо биечлэн уулзаж, бизнес эрхлэх итгэлцлийг бий болгож, гэрээ байгуулах боломжийг нэмэгдүүлдэг" гэжээ.

Их Британийн тухайд гуравдугаар сарын дундуур Ковидийн аяллын хамгийн сүүлийн хязгаарлалтаа цуцалсан бөгөөд үүнээс хойш бизнес аяллын захиалгад дарагдсан байна.

Нүүр тулан уулзаж, бизнес эрхлэх нь итгэлцэл үүсгэж, ойрын гэрээ байгуулахад маш чухал

Тэгвэл бизнес аялал жуулчлалынхан олон улсад зорчихдоо байгаль орчны тогтвортой байдлыг харгалзан, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг зочид буудалд буухыг илүүд үзэх болжээ. Жишээлбэл, “Ногоон Аялал Жуулчлалын Бизнес Схем”-ийн алтны магадлан итгэмжлэлийг авсан Лондонгийн Ковент Гарден дахь “One Aldwych” гэх мэт тогтвортой хөгжлийг дэмждэг зочид буудалд байрлахыг сонгож байна. Мөн хотын “Good hotel” буудал. Тус буудал нь ашиг орлогоо дэлхий дахины сайн сайхны төлөөх нийгмийн үйл хэрэгт хандивладаг байна.

Ковидийн дараах хилийн хориг цуцлагдсан ч улс бүр (Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд) аялагчдад зориулсан өөрсдийн дүрэмтэй байна.

Испани

Энэ жил Европт (Их Британийн дараа) бизнес аяллын захиалгаар Испани улс хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын Каталони мужийн хувьд цар тахлын дараах зарим төрлийн бизнес аялал, ялангуяа аж ахуйн нэгжийн аялал жуучлалаараа бусад мужаас илүү өсөлттэй байгаа ажээ.

Испани руу аялагчид захиалга өгөхдөө байгальтай илүү ойр орчныг урьд чухалчилдаг болсон байна.

Үүнтэй холбогдуулан компаниуд цахилгаан эсвэл хайбрид машин авах нь ихэсч, дэлхийн сүлжээнээс илүү орон нутгийн бизнесийг сонгох болжээ.

Эртний түүх өгүүлэх байдлыг ирээдүйн тогтвортой хөгжилтэй хослуулан мэдрэхийг хүсвэл Каталони Монценд байрлах байгалийн цэцэрлэгт хүрээлэнг болон X зууны фермийн байшинд байрлах “Can Cuch” зочид буудлыг сонгохыг аялал жуулчлалын менежерүүд зөвлөж байна. Учир тус газар зөвхөн өөрийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг ашигладаг бөгөөд ямар ч чулуужсан түлш шатаадаггүй онцлогтой ажээ.

Мексик

Латин Америкийн аль ч орны бизнес аяллын захиалга үргэлж их байдаг. Ялангуяа Мексик цар тахлын үед ч хамгийн нээлттэй аялал жуулчлалын бодлогыг баримталж, вакцинжуулалтаас үл хамааран бүх төрлийн аялал жуулчлалыг агаарын тээврээр ирэхийг зөвшөөрсөн цөөхөн орны нэг  юм. Үүнтэй холбоотойгоор тус улс дижитал, нүүдэлчдийн шилжилт хөдөлгөөнийг аль алиныг нь дэмжиж, компаниудад алсын зайнаас ажиллаж болох  бодлогыг баримталжээ.

Мехико хот эдийн засгийн хамгийн чухал төв хэвээр байгаа ч тус улсын хоёр дахь том хот болох Гвадалахар сүүлийн хоёр жилийн хугацаанд бизнест томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Тус улсын хамгийн том конвенцын төв болох Экспо Гуадалахара цар тахлын үеэр эрүүл ахуйн журмыг хөнгөвчилж, туршилтын журмыг хэрэгжүүлэх, тусгаарлах бүс байгуулах зорилгоор 23 сая гаруй доллараар Мексик песогт хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн тус бүс нутагт сүүлийн нэг жилийн хугацаанд олон шинэ нээлтүүд ажиглагдсаны нэг нь органик бүтээгдэхүүнээр үйлчилдэг ресторанууд нэмэгдсэн явдал ажээ.

Тухайлбал, шинээр нээгдсэн Беллворт зочид буудалд байрлах MATEOS ресторан нь Мексикийн уламжлалт хоолонд орон нутгийн тусгай бүтээгдэхүүнийг оруулж, цагаан хоолны сонголтуудыг нэмжээ. Энэ нь хүмүүст ургамлын гаралтай хоолны дэглэмд шилжихэд нь тус дөхөм болох зорилготой гэнэ.

Энэтхэг

Хэдийгээр бизнес аялал энд онцгой хүндээр туссан ч Энэтхэг улс Ази Номхон далайн бүсийн бизнес захиалгаар тэргүүлэгч хэвээр байгаа бөгөөд бүс нутагтаа Австралийн дараа хоёрдугаарт жагсдаг байна. Үнэн хэрэгтээ, агаарын тээврийн компаниуд хоёр улсын хооронд тасралтгүй шинэ нислэгүүд үйлдэж эхэлсэн нь бизнесийг ихэд дэмжив.

Бизнес сэргэж байгаа нь  илт байгаа гэж нутгийн иргэд ярьж байна. Үүнтэй холбоотой Шинэ Дели хотод аялал жуулчлалаар зорчиход гудамжны ачааллыг тооцож, нэг уулзалтаас нөгөө уулзалт руу явах цагаа товлохыг сануулжээ.

Харин зочид буудлууд аюулгүй байдлын үүднээс цахим цэстэй болж, бүртгэлийн сканер бүхий ариутгагч хаалга зэргийг суурилуулж ажиллаж байна.

Мөн 1950-иад оны түүхэн барилгуудтай зэрэгцэн оршдог Дели хотын таван одтой Ашок зочид буудал нь LEED алтны гэрчилгээтэй болохын тулд сүүлийн жилүүдэд борооны усыг цуглуулж, нутгийн уугуул ургамлуудыг тарьж, органик цэцэрлэгжүүлэлт бүтээх зэргээр олон өөрчлөлт хийжээ. Түүнчлэн Агра хотод шинээр нээгдсэн "Амьдралын мод" экотейнер нь  хувийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах 320 мкв талбайг өрөө болон гадаа суух саравч болгож, өөрчилсөн байна.

Аялагчид тус улсад очихдоо PCR-ын шинжилгээ өгөх шаардлагагүй болсон ч өөрсдийнхөө мэдүүлгийг онлайнаар илгээж, ихэнх газарт амны хаалт зүүсэн байх шаардлагыг тавьж байна.Гэхдээ энэ нь муж бүрд харилцан адилгүй.

Канад

Энэ жилийн бизнес аяллын захиалгын тоогоор есдүгээрт жагссан Канад улсын  амралтын газрууд урт хугацаагаар ажиллах болон алсын зайнаас ажлаа явуулж байна.

Канад нь дэлхийн хамгийн өндөр гар утасны хэрэглээний зардалтай улс тул бизнес аялагчид боломжоороо олон улсын дэмжлэгийн төлөвлөгөөтэй очихыг зөвлөжээ.

Салбараасаа хамааран бизнес аяллууд тус улсын баруун хэсэгт Ванкувер, Калгари, зүүн талаараа Монреал, Торонто хотууд руу чиглэдэг. Ванкувер дахь OPUS зочид буудал л гэхэд зочдод хоттой танилцах үнэ төлбөргүй аяллын дугуй өгдөг бөгөөд хог хаягдалгүй коктейлийн хөтөлбөрийг санал болгодог байна. Харин Торонто хотын тухайд ногоон хөгжлийг дэмжигч “X Toronto” зочид буудал юм. Тус зочид буудал LEED гэрчилгээтэй, ногоон дээвэртэй, дахин боловсруулах боломжтой бүх зүйлийг дахин боловсруулж ашигладаг, гоёмсог цэцэрлэгт хүрээлэнтэй ажээ.  

Ерөнхийдөө дэлхийн аялал жуулчлалын хэв маяг өөрчлөгдөж байгааг эдгээр таван улсын жишээ харуулж байгаа юм. Өмнө нь жуулчид хотын төвөөр, хоттой ойр аялахыг илүүд үздэг байсан бол өдгөө ихэнх нь хөдөө орон нутгийг чиглэж, ногоон орчин, органик хэрэглээг чухалчлах болжээ.

Орчуулсан Б.Гоо

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгоно
3 минутын өмнө • 1м унших
Шууд
О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
7 минутын өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Такаичи Санаэ доод танхимыг тараах уу?
12 минутын өмнө • 1м унших
Шууд
108 утсанд 1120 дуудлага иржээ
16 минутын өмнө • 1м унших
Эдийн засаг
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
2026-01-08 • 1м унших
Шууд
Фукуок хот руу аялж буй иргэдийн анхааралд
2026-01-08 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ыг олон улсын 60 гаруй байгууллагаас гаргана
2026-01-08 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
2026-01-08 • 1м унших
Шууд
Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
2026-01-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026-01-06 • 1м унших
Шууд
2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд
2026-01-06 • 1м унших
Гадаад мэдээ
Биткойн, этериумын ханш өсжээ
2026-01-06 • 1м унших
Эдийн засаг
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-01-06 • 1м унших
Шууд
Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ
2026-01-06 • 1м унших
Шууд
30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
2026-01-05 • 1м унших
Шууд
Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио удирдана
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
“Дакар ралли-2026”
2026-01-05 • 1м унших
Эдийн засаг
2026 ОНД ЭМД-Д САРД 15.840, ЖИЛД 190.080 ТӨГРӨГ ТӨЛНӨ
2026-01-05 • 1м унших
Шууд
Есөн аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
2026-01-05 • 1м унших
Шууд
ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2026-01-04 • 1м унших
Шууд
ДЭЛХИЙН БРАЙЛЬ ҮСГИЙН ӨДӨР
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
СОРОНЗОН ШУУРГАНЫ ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгалаа
2026-01-04 • 1м унших
Шууд
COP17: Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөв
2026-01-04 • 1м унших
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
2026-01-02 • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
2026-01-02 • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
2026-01-02 • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
2025-12-31 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх