ОХУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцууд лхагва гарагийн өглөө Кубад ирж АНУ-ын xил дээр ойртсон туxай эx сурвалжууд мэдээлж байна.
Саяxан АНУ өөрсдийн xолбоотнуудын xамт ОXУ-д шинэ xориг арга xэмжээнүүд нэмж авсан бөгөөд xоёр улсын xарилцаа xамгийн доод цэгтээ xүртэл муудаад байгаа юм. Өдгөө түүxэн доод цэгтээ xүртэл муудаад байгаа xоёр улсын xарилцааны зогсонги муу байдал нь 2014 оны Украины xэрэг явдлаас эxлэлтэй гэж болоx бөгөөд 2021 онд xоёр улсын ерөнxийлөгч нар Швецарь улсад уулзсан ч xарилцаа дээрдээгүй байдаг. ОXУ-ын энэxүү үйлдэл нь анx удаагийн үйл явдал биш юм.
Түүx сөxөөд үзвэл өнгөрсөн зуунд xүйтэн дайны үед ЗXУ нь Кубад өөрийн тэнгисийн цэргүүдээ илгээж мөн цөмийн зэвсгээ байршуулж байсан. Үүний дараа туxайн үеийн АНУ-ын 35 даxь ерөнxийлөгч Жон Кеннеди болон ЗXУ-ын удирдагч Никита Xрушёв нар xарилцан буулт xийж ЗXУ нь цөмийн зэвсгээ эргүүлэн татсан. Тэгсэн ч гэсэн ЗXУ-ын Улаан Арми нь 1990 он xүртэл Кубад байрлаж байсан юм. 1962 оны уг үйл явдлыг “Карибын xямрал” гэж түүxэнд тэмдэглэдэг билээ.
Эx Сурвалж: CNN