Сэрэмжлүүлэг: Мотоциклын ослын улмаас нэг хүн нас баржээ
2022.06.06 •
1м унших
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж, 6-15 насны 3 хүүхэд гэмтсэн байна. Харин мотоциклны ослын улмаас нэг хүн нас баржээ. Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгааг ТЦА-наас анхааруулж байна.