Шинээр ирсэн нэг давхар автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ
2022.06.06 •
1м унших
Цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10 ширхэгийг оруулж ирэн үйлчилгээнд явуулж эхлээд байгаа юм. Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогджээ. Тэгвэл өнөөдрөөс шинээр ирсэн нэг давхар автобуснууд үйлчилгээнд явж эхэлжээ. Уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтай байна.