Олимпын өмнө Парисаас орон гэргүй хүмүүсийг албадан нүүлгэж байна
2024.06.05 •
1м унших
Олимпын тоглолтын өмнө Парис болон дагуул хотуудад “нийгмийн цэвэрлэгээ” идэвхжиж эхэлснийг нийт 90 эвсэл холбоодыг нэгтгэсэн Le Reversdela Médaille бүлэг мэдээллээ. Тухайлбал, Францаас орогнол хүсэгчид, орон нэргүй ядуус, хүүхдүүдийг хотоос албадан гаргаж эхэлжээ. Үүний зэрэгцээ биеэ үнэлэгчид, хар тамхинд донтогчдыг онилж, тэднийг эмнэлгийн яаралтай тусламж, нийгмийн дэмжлэг авах орчныг хязгаарлах болжээ.
Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээлснээр 2023 оны дөрөвдүгээр сараас хойш Парис болон дагуул хотуудаас орон гэргүй иргэдийн майхныг албадан буулгах ажил эрчимжиж, 12 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.