Олимпын багийн ахлагчаар анх удаа эмэгтэй сайд томилогдлоо
2022.06.04 •
1м унших
2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчид эхнээсээ тодорсоор байна. Хамгийн гол нь ахлагчдаар маш сонирхолтой хүмүүс сонгогдож байгаагийн нэг Хотын дарга Д.Сумъябазар байсан бол дараагийн хүн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг боллоо.
Ингэснээр томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна.
Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 онд Австрийн Инсбрукт зохиогдсон бөгөөд 2016 оны Лиллехаммерийн олимпоос манай тэшүүрч Б.Сумъяа холимог багийн төрөлд алтан медаль хүртэж байв. Харин 2020 онд Лозаннд болсон гуравдугаар олимпын наадамд манай улс зургаан тамирчинтай оролцсон билээ.