Тавдугаар сарын 27-нд Швейцарийн Женев хотноо болж буй Дэлхийн эрүүл мэндийн 77-р ассамблей "Тайванийг ДЭМБ-д ажиглагчаар оролцохыг урих" тухай зарим орны дэвшүүлсэн саналыг хэлэлцэх асуудалд оруулахаас татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр ДЭМБ Тайваньтай холбоотой саналаас найм дахь жилдээ татгалзаж байгаа болно. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тавдугаар сарын 27-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалжээ. Бээжин "Тайваний асуудал бол Хятад улсын амин чухал ашиг сонирхолтой холбоотой бөгөөд Хятад, Америкийн харилцааны давж болшгүй улаан шугам юм. Аливаа улс орон, аливаа нэгэн байгууллага нэгж юм уу хувь хүн Хятад улсын төр засаг, Хятадын ард түмний эх орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах шийдвэр зориг, хүчин чадлыг басамжилж болохгүй бөгөөд Тайваний асуудлаар улаан шугам гишгэхгүй байхыг анхааруулж байна" гэжээ.