Бие махбодь нь “эндоген” гэх согтууруулах ундаа ялгардаг физиологийн ховор эмгэгтэй Бельги эр
2024.05.07 •
1м унших
Бие махбодь нь “эндоген” гэх согтууруулах ундаа ялгардаг физиологийн ховор эмгэгтэй Бельги эр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээсээ цагаатгагджээ.
Учир нь тэрээр бие махбодь нь согтууруулах ундаа ялгаруулдаг ховор тохиолдолын эмгэг болох авто шар айрагны синдром (ABS) өвчинтэй хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдэв.
Aнсе Хeскюуиeрe, Рeутeрс агентлагт “Бие даан үзлэг хийсэн гурван эмч түүнийг ABS өвчтэй болохыг баталсан” гэж хэлсэн байна.
ABS нь ходоодонд орсон нүүрс ус гэдсэнд исгэх замаар архи болж хувирдаг ховор өвчин юм.