Жорж Маллори 1920-иод онд Эверестийн оргилд гарах гэж оролдсон Британийн анхны уулчдын нэг гэдгээрээ алдартай. Бараг зуун жилийн дараа шинээр дижитал хэлбэрт шилжсэн захидлууд Маллоригийн Эверестийн оргилд гарах үеийн итгэл найдвар, айдасуудыг дэлгэсэн байна.
1924 оны 6-р сарын 8-нд Жорж Маллори болон түүний авирагч Эндрю Ирвин нар Эверестийн оргилд хүрэх зорилготой авиралт хийжээ. Харамсалтай нь тэд оролдлого хийж байх хугацаандаа сураггүй алга болж, дахин хэзээ ч амьд харагдаагүй юм.
Гэхдээ Маллоригийн сүүлчийн үгсийг анх удаа онлайнаар бүрэн эхээр нь унших боломжтой болжээ.
Маллоригийн 1905-1908 онд бакалаврын зэрэгт суралцаж байсан Кембрижийн Магдалена коллеж саяхан түүний бичсэн мөн хүлээн авсан олон зуун захидал болон бусад баримт бичгүүдийг цахимжуулсан байна.
Сүүлийн 18 сарын хугацаанд архивын ажилтнууд Маллори алга болсоны 100 жилийн ойд зориулан баримтуудыг сканнердажь 6-р сарын 20-нд нээлтээ хийх "Жорж Маллори: Магдалена ууланд" үзэсгэлэнд Маллоригийн захидлууд болон эд зүйлсийг түүвэрлэн үзүүлэхээр болжээ.