СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан дугуй, скутерээ гэртээ цэнэглэснээс болж гал гарчээ
2024.04.29 •
1м унших
Цахилгаан дугуй болон цахилгаан скутер хэрэглэгчдэд эдгээр төхөөрөмжүүдээ гэр дотроо цэнэглэх, хараа хяналтгүй орхих нь аюултай хэмээн анхааруулж байна.
Англи улсын Дорсет ба Вилтширийн гал командын аврах алба (DWFRS) эдгээр төхөөрөмжүүдтэй холбоотой байшинд гал гарсан хэд хэдэн ослын дараа энэхүү зөвлөмжийг гаргажээ.
Гал түймрийн албаны мэдээлснээр “цахилгаан дугуй, скутерт ашигладаг лити-ион батерей нь ихээхэн хэмжээний эрчим хүч хуримтлуулдаг бөгөөд хэт халсан тохиолдолд галын аюул учруулах боломжтой юм” хэмээн мэдэгджээ.