Төв гандангийн захиалгаар гүтгэж байна гэв
2022.06.03 •
1м унших
Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хамгийн гол нь намайг хүчингийн хэрэг хийсэн гэж гүтгэж байгаа нь арай дэндэж байгаа тул өнөөдөр хэвлэлийн хурал хийж, шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхийг мэдэгдэж байна.
Энэ бүх гүтгэлгийн эхлэл бүр 2008 оноос эхлэлтэй бөгөөд захиалагч нь Төв гандантай холбоотой гэж хардаж байна. Учир нь Төв гандангийн зарим лам газрын наймааны маш том гэмт бүлэглэл болсон. Одоо Гандан хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нь үнэн. Үүнийгээ дарахын тулд намайг гүжирдэж байна. Надтай холбоотой хүчингийн хэрэг байхгүй" гэв.