Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
2024.04.26 •
1м унших
Өмгөөлөгч Г.Батбаяр /2024.04.21/-ний шөнө буюу өнгөрөгч Ням гарагт гэрээсээ гарч явснаас хойш сураггүй алга болсон талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад эрэн хайх хүсэлт өгч, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан юм.
Тодруулбал Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хануул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэх харамсалтай мэдээллийг өглөө.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ ч маш их ноцтой ноотой асуудал байна Сонгууль болдоггүй юм болох гэж байгаа биш болж л байдаг Сонгууль баймаар тэгсэн энэ өнөө жилийн Сонгууль ямар их дайралтай юм