О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байгаа
2022.06.03 •
1м унших
Сармагчны цэцэг өвчний талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сармагчны цэцэг өвчин 30 гаруй улсад бүртгэгдсэн учраас манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл бий.
Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд хяналтаа тавьж байна. Уг өвчин илэрсэн бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэл байгаа. Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдчихсэн. Шархны цэврүүн дотор вирус байдаг учраас цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй” гэв.