Өнгөрсөн 7 хоногт 8816 иргэн И-баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
2024.04.26 •
1м унших
2024 оны 4 дүгээр сарын 20-ноос 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн байдлаар 8,816 иргэн, 9,520 удаагийн гүйлгээгээр нийт 648,2 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг байна.