Шударга байдлын үнэлгээгээр төрийн байгууллагуудад авлига түгээмэл байна гэсэн дүгнэлт гарчээ
2024.04.26 •
1м унших
Төрийн байгууллагуудын Шударга байдлын үнэлгээг Авлигатай тэмцэх газраас хийдэг. Энэ үнэлгээгээр Монгол дахь шударга байдлын үнэлгээ 74.2 хувьтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад авлига түгээмэл байна гэсэн тоо баримт энэ дүгнэлттэй дүйцэж байгаа аж.
Энэ үзүүлэлт 2021 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд төрийн байгууллагуудад эрс шинэчлэлт хийхгүй бол сайжрах төлөв байдал харагдахгүй байна гэдгийг АТГ-ын албаны дарга H.Дуламсүрэн хэллээ.