ГАЛ УНТРААХ ДРОН, РОБОТ, ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИНЭЧИЛНЭ
2024.04.24 •
1м унших
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын хувцас хэрэглэл, техник хэрэгслийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдэгдсэн бөгөөд энэ долоо хоногоос шинэчилнэ гэдгийг онцолсон. Тэрбээр "Эхний ээлжид 25 тэрбум төгрөгөөр гал унтраахад хэрэглэх дрон, робот ашиглах ялангуяа авран хамгаалагчдын хувцас хэрэгслийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр энэ долоо хоногоос нийлүүлэлт хийнэ.
Үүнээс гадна манай онцгой байдлын байгууллага аливаа гамшиг осол болоход иргэдэд мэдээлдэг байх ёстой. Зарлан мэдээлэх системийг шинээр хийхэд 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэх,УИХ-аар санхүүжилтийн эх үүсвэрийг хэлэлцүүлнэ" хэмээв.