Ж.Мөнхбат нэг цаг хоцорч, Х.Нямбаатар гишүүд олж ирэх ажилд “томилогдов”
2022.06.03 •
1м унших
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад ирц бүрдэхгүй байсан юм. Энэ утгаараа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар их л бухимдуу байна. Ямарсайндаа л Ж.Мөнхбат гишүүнийг чуулганд нэг цаг хоцорсныг цохоод, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чуулганруу гишүүдийг оруулаад ир гэж үүрэгдэв. Улмаар хэдэн гишүүд нэмэгдэж орж ирснээр, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 43 гишүүн дэмжиж, эцэслэгдэн батлагдлаа.
Одоо Шинэ сэргэлтийн бодлогын хавсралт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлж байна.