ЗГ: “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав
2024.04.24 •
1м унших
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав.
“20 минутын хот” нь нийслэлийн “Бага тойруу”-д төвлөрсөн эрх мэдлийг хороодод шилжүүлж, 20 минутын дотор төрийн үйлчилгээг иргэд оршин суугаа газартаа авах боломжийг бүрдүүлнэ. Мөн “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд мал аж ахуйн салбараа уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэн давах чадвартай болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр тогтов.