Баатрууд баатарлаг үйлс эхлүүлж байна
2022.06.03 •
1м унших
Спортын төв ордон дахь Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд өнөөдөр 11:00 цагт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, С.Батцэцэг, Д.Сумъяа нар бүрэн автомат эмчилгээний ор хандивлах арга хэмжээ болно.
Хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчилж, пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг жинд алтан медаль аваад байгаа.
Харин С.Батцэцэгийн хувьд өнгөрсөн жил олимпын медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон юм.
Эцэст нь, Монгол улсад эмэгтэй жудо бөхийн спорт хөгжөөд 20 гаруй жил болоход түүхэндээ анх удаа олимпийн медальтантай болсон нь Д.Сумъяагийн гавьяа билээ.