Лам З.Санждоржид хүчирхийлүүлсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ
2022.06.03 •
1м унших
Бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй лам З.Санждоржтой холбоотой асуудлаар иргэн И.Оюунсүх мэдээлэл хийхээр болжээ. Хурал өнөөдөр 11.30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд болох юм байна. 2019 оны долоодугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч О нь “З.Санждорж ламд удаа дараа хүчиндүүлсэн” хэмээн өргөдөл гаргаснаар эл асуудал дэлгэгджээ.