/2024.04.15/-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас Алтайн хүдэр ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнийг саатуулж, тус компанийн эзэн Р.Базарыг “Сонгууль хууль бусаар санхүүжүүлсэн” хэрэгт сэжиглэж баривчилсан.
Одоогийн байдлаар тухайн этгээдүүд 461-р хорих ангид цагдан хоригдож байна.
Сонгууль хууль бусаар санхүүжүүлэх зорилготой 13 сая.ам доллар шилжүүлсэн гэх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж холбоотой байж болзошгүй гэж гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн газрын индэр дээрээс зарлалаа.
Тэр бээр хэлэхдээ: Пүрэвдорж гишүүнээ Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гээд байгаа. Үгүй шүү. Ачит Ихт-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гээд дансанд Ачит Ихт 13 сая.ам доллар шилжүүлсэн. Энэ асуудал дээр одоо хөдөлгөөн ороод байгаа асуудлууд байгаа. Удахгүй баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.